Taalagdsan ogvvlleg bolon surgamjit ogvvllegvvdees hiij baih bolno :D

Saturday, July 30, 2011

Хардалт


Хайр дурлалыг тэсэж ядан хүлээсэн нэгэн охин байжээ. Тэр охин нэг удаа ойгоор зугаалж, явахдаа өлсөж үхэх гэж буй хоёр шувууг олоод гэртээ авчирч, торонд хийв. Охин тэднийгээ ихэд хайрлаж, шувууд ч тэнхэрч, өглөө бүхэн тэд охинтой гайхамшигт сайхан дуутаар мэндэлдэг болов. Шувуудаа их хайрладаг бөгөөд тэдний энэ гайхамшигт дууг үүрд мөнх үргэлжлээсэй гэж боддог байлаа.
Нэг өдөр охин торныхоо хаалгыг нээлттэй орхиж гэнэ. Хоёр шувууны арай хүч тэнхээтэй нь торноос гараад нисжээ. Охины дээгүүр хайртай шувуу нь эргэлдэн нисэхэд, түүнийгээ нисээд алга болчих вий, эргээд харахгүй байх вий хэмээн сэтгэл нь ихэд хямарч, ойртон ирэхэд нь барьж авлаа. Шувуугаа алдчих вий хэмээн маш их айсан тул тэр чанга барьж байв. Алгаа нээтэл, хөөрхий шувуу аль хэдийнээ үхжээ. Охины яахаас ч буцахгүй, хатуу чанга, салж чадахгүй хайр нь түүнийг алсан юм.
Харин нөгөө шувуу нь торны буланд хөдөлж ядан байхыг охин анзаарав. Охин хайртай шувуунд нь асар их эрх чөлөө хэрэгтэй байгааг мэдэрчээ. Цэвэр тунгалаг, хөх тэнгэртээ шувуу нь чөлөөтэй нисэх нь ямар сайхан болохыг ухаарлаа. Охин шувуугаа торноос нь гаргаад. хөх тэнгэр өөд зөөлөн өргөв. Хайртай шувуу нь охиныг тойрон эргэлдэж байлаа. Шувуу нь аз жаргалтай байгааг хараад, охины сэтгэл жаргалтай боллоо. Түүний сэтгэл зүрх нь түүнийгээ явуулсандаа огт харамсахгүй байв. Учир нь тэр шувуугаа аз жаргалтай байлгахыг л хүссэн юм. Гэнэт өнөө шувуу охины мөрөн дээр зөөлөн газарджээ. Ингээд охинд урьд өмнө нь хэзээ ч сонсогдож байтаагүй нэгэн сайхан дууг дуулж өгч гэнэ.
Хайраа алдах хамгийн амархан арга бол хатуу чанга барьж бай! Харин хайраа аварч, насан үүрд хадгалья гэвэл түүндээ нисэх далавч өгөхөд оршино.

No comments:

Post a Comment