Taalagdsan ogvvlleg bolon surgamjit ogvvllegvvdees hiij baih bolno :D

Saturday, July 30, 2011

Чи юмуу эсвэл би юу?



Нэг эр эхнэрийгээ сонсгол муу болсон байна гэж бодоод, түүнд туслах хэрэгтэй гэж үзжээ. Харин эхнэртээ үүнийг хэрхэн яаж хэлэхээ мэдэхгүй байсан тул өрхийн эмчээ дуудаж, түүнтэй энэ асуудлаа ярилцав. Эмч түүнийг эхнэрийнхээ сонсгол муудсан эсэх талаар ямар нэгэн баримжаа өгех албан бус туршилтын аргыг зааж өгч гэнэ. Эмч: "За та ингээрэй! Эхлээд эхнэрээсээ 4 метр орчим зайтай зогсоод энгийн дуугаар яриад, түүний сонсож байгаа эсэхийг шалга! Хэрвээ сонсохгүй бол та 3 метр, дахиад сонсохгүй бол 2 метр дөхөж очоод яриарай! Тэгээд түүнээс хариу сонсох хүртлээ ойртоод бай!" гэлээ.
Үдэш болоход эхнэрийгээ гал тогоонд оройн хоолоо хийж байхад нь нөхөр коридорт зогсож байв. Тэр дотроо: "Одоо би 4 метр орчим зайд байна. Юу болохыг нь үзье байз!" гэж бодоод сулхан дуугаар "Хонгор минь! Оройн хоолонд юу идэх вэ?" гэж гэнэ. Ямар ч хариу сонсогдсонгүй тул тэрээр гал тогоо руу дехөж ирээд, 3 метр орчим зайтай зогсоод "Хонгор минь! Оройн хоолонд юу
идэх вэ?" гэж дахин асуув. Бас л хариу өгсөнгүй. Тэгээд дахин эхнэрээсээ 2 метр орчим зайтай ойртож зогсоод, "Өнөөдөр оройн хоолонд юу идэх вэ? гэжээ.
Дахиад ямар ч xapиy сонсогдсонгүй тул гал тогооноос 1 метр орчим зайтай очоод. "Хонгор минь! Оройн хоолонд юу идэх вэ?" гэхэд чимээгүй байсан тул нөхөр нь эхнэрийнхээ ард зогсоод "Хонгор минь! Оройн хоолонд юу идэх вэ?" гэж чангаар хэлэв. Тэгтэл эхнэр нь: "Жэймс! Би чамд тахианы мах гэж таван удаа хэлсэн шүү дээ!" гэжээ.
Бид бусдыг үргзлж буруутгадаг боловч ихэнх асуудал өөрсдөөс минь шалтгаалдаг. Бусдаас алдаа дутагдал хайхын оронд өөрийнхөө сэтгэлийг сайн шинжээрэй

No comments:

Post a Comment