Taalagdsan ogvvlleg bolon surgamjit ogvvllegvvdees hiij baih bolno :D

Thursday, March 24, 2011

Инээмсэглэл - Сургамжит өгүүллэгл


Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.
Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.
Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгайд мөнгө хийв.
Хөгшин гуйлгачин тун их баярлажээ. Бүхэл бүтэн хоёр өдрийн туршид хэлэн дээрээ юу ч тавиагүй байсан юмсанж. Ингээд гэдэс цатгалан, сэтгэл тэнэгэр байдлаар байшингийн доод давхарын хонгилдоо иржээ. Тэрээр тун жаргалтай өөдрөг байсан учир гадаа даарч чичирч байсан нэг бяцхан гөлгийг гэртээ оруулж дулаан хонуулахаар болж хөлдөж үхэхээс аварчээ.
Гөлөг дулаан хоносондоо мөн өвгөн түүнд элэгсэг хандсанд тун ихээр баясчээ. Дулаан оромжинд баацагнан гүйж, эрхэлж тоглож байв.
Шөнө дундын алдад гэнэт байшин утаа униараар дүүрч түймэр гарчээ. Утааны үнэр авсан гөлөг чанга чанга хуцан өвгөнийг сэрээжээ. өвгөн сэрээд айлуудын хаалгыг нүдэн хүмүүсийг сэрээж байшингаа ч хүмүүсийг ч галын аюулаас аварчээ.
Энэ бүхэн ганцхан инээмсэглэлийн ач тус байсан юм...

Saturday, March 19, 2011

Аль талаас харах нь чухал - Сургамжит өгүүллэг


Аргентиний алдарт голфчин Роберт Де Винчинзо бас нэгэн том тэмцээний аврагаар тодорчээ. Шагналаа аваад, хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгч зургаа авхуулаад гэртээ харихаар зогсоолд тавьсан машинруугаа явж байтал нэгэн эмэгтэй дөхөж ирэн түүний амжилтанд баяр хүргээд хүүхэд нь өвчтэй үхлийн даваан дээр байгааг, бас түүнийг эмчлэх мөнгө байхгүй, тиймээс мөнгөний тусламж үзүүлнэ үү хэмээн гуйжээ. Эмэйгтэйн яриа алдарт тамирчинд маш их нөлөөлсөн тул сая тэмцээнээс авсан шагналынхаа мөнгөний нэлээд хэсгийг чек бичээд эмэгтэйд өгчээ. Ингээд эмэгтэйд” хүүгээ заавал эдгээгээд сайн хүн болгож хүмүүжүүлээрэй ” гэж үнэн сэтгэлээсээ ерөөжээ.

Дараагийн долоо хоногт клуб дээрээ хоол идэж байтал мэргэжлийн голфийн холбооны нэг ажилтан түүнд дөхөж ирээд “өнгөрсөн долоо хоногт таныг машины зогсоол дээр нэг эмэгтэйтэй юм яриж байсныг тань сонссон” гэхэд Роберт “тийм” гэж хариулав. Нөгөө ажилан “тэгвэл танд нэг муу мэдээ хэлье. Тэр эмэгтэй бол залилан мэхлэгч, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй юм байна.” Гэхэд Роберт “энэ чинь тэгээд ямар ч өвчтэй хүүхэд байхгүй гэсэн үг үү ?” “үгүй, ямар ч өвчтэй хүүхэд байхгүй” “ашгүй дээ. Энэ долоо хоногт дуулсан хамгийн сайн мэдээ байна. өвчтэй хүүхэд байхгүй юм байна шүү дээ” гээд баярлан инээмсэглэжээ...

Девидийн түүх - Сургамжит өгүүллэг


Тэр жил хатагтай Ричель 5-р анги дааж авчээ. Тэдний ангид Девид гэдэг нэг хүү байжээ. Тэр хүү байнга хиртэй хувцастай, үс нь арзайж сэгсийсэн, ангийнхантайгаа нэг их нийлдэггүй болохыг багш нь ажиглажээ. Хатагтай Ричель Девидийн хувийн хэргийг нь уншиж танилцахаар шийдэв. Гэхдээ хувийн хэргийг нь уншиж эхлээд маш их гайхжээ. Учир нь нэгдүгээр ангийн багш нь "Девид маш ухаантай, сэргэлэн цовоо, гэрийн даалгавраа тогтмол хийдэг, найз нөхөдтэйгээ эвтэй найртай." гэжээ. Харин цааш нь хоёрдугаар ангийн багш нь "Маш сайн сурагч. Гэвч ээжид нь хүнд өвчин туссан учир хэцүү байгаа бололтой. Ар гэрийн амьдрал хүнд байж магадгүй." гэсэн байв. Гуравдугаар ангийн багш нь "Ээжийнх нь үхэл түүнд маш хүнд туссан. Аав нь нэг их анхаарал халамж тавьдаггүй. Ямар нэг арга хэмжээ яаралтай авахгүй бол ар гэрийнх нь хэцүү уур амьсгал түүнд нөлөөлнө." гэж бичсэн байлаа. Харин дөрөвдүгээр ангийн багш нь "Девид бүрэг, хичээлдээ сонирхолгүй, ямар ч найз нөхөдгүй. Заримдаа хичээл дээр унтдаг." Хатагтай Ричель Девидийн ямар хүүхэд байсныг нь мэджээ. Багш нарын баярын өдөр сурагчид нь хатагтай Ричельд өнгө өнгийн туузаар чимсэн цаасанд боосон бэлэг бэлэглэхэд тэрээр ихэд санаа зовжээ. Учир нь Девид түүнд бор цаасанд боосон, зарим шигтгээ нь унасан, хиймэл шигтгээтэй бугуйвч, нэлээд дундарсан үнэртэй ус бэлэглэжээ. Девидийн энэ бэлгийг харсан хүүхдүүд инээлдэн шоолоход багш, бугуйвч өөрт нь маш их таалагдсаныг хэлж үнэртэй уснаас нь хэд хэд шүршихэд хүүхдүүд инээлдэхээ больжээ. Тэр өдөр Девид багшдаа "Хатагтай Ричель, та яг миний ээж шиг үнэртэй байна." гэж хэлжээ. Хичээл тарсны дараа хатагтай Ричель хэсэг уйлав. Тэр өдрөөс эхлэн Девидэд анхаарал тавьж эхэлжээ. Анхаарах тусам Девид улам бүр сэргэж яг л урьдынх шигээ хамгийн шилдэг сурагч болжээ. Жилийн эцсээр хатагтай Ричелийн гэрийн үүдэнд Девид нэгэн зурвас хавчуулсан байлаа. Зурваст "Та бол энэ дэлхий дээрх хамгийн сайн багш" гэсэн байлаа. Энэ зурвасыг бичсэнээс хойш зургаан жилийн дараа лицей төгсөхдөө, мөн дахиад зургаан жилийн дараа Девид хатагтай Ричельд захидал илгээж дүүргэсэн сургуулиудаа үргэлж амжилттай төгссөнөө мөн энэ дэлхийн хамгийн сайн багш бол та гэж бичсээр байлаа. Дахиад хэдэн жилийн дараа илгээсэн нэг захидалдаа Девид нэг сайн бүсгүйтэй танилцсанаа, аав нь хэдэн жилийн өмнө өөд болсон тул хатагтай Ричелийг хүргэний талыг төлөөлж өгхийг хүсээд мөн л та бол энэ дэлхийн хамгийн сайн багш гэжээ. Гэхдээ энэ удаа захидлын доор гарын үсэг зурахдаа хүний их эмч Девид гэж бичжсэн байв. Хатагтай Ричель хүүгийн хуриманд очихдоо олон жилийн өмнө түүний бэлэглэж байсан бугуйвчийг зүүж, үнэртэй уснаас нь түрхэхээ мартсангүй. Хайртай багшийгаа харсан Девид тосон угтаж, хайрлан тэврэхдээ чихэнд нь "Надад итгэсэнд тань, өөрөө өөртөө итгэх итгэлтэй болгосонд тань, натайг амьдралд итгэх игэлтэй болгосонд тань чин зүрхнээсээ баярладаг шүү багшаа" гэж шивнэжээ. Хатагтай Ричель хайр, нулимс дүүрсэн нүдээр Девидэд "Үгүй дээ хүү минь! Чи буруу ярьж байна. Чамтай тааралдахаасаа өмнө би багш гэдгээ мэдэрдэггүй байжээ" гэв

Амьдрал - Сургамжит өгүүллэг


Профессор багш философийн хичээлээ эхлэхийн өмнө урдаа зарим нэг зүйл тавьсан байлаа. Хичээл эхэлмэгц профессор юу ч хэлэлгүйгээр хоосон савыг аваад гольфийн бөмбөгөөр дүүргэв. Ингээд уг сав дүүрэн байгаа эсэхийн оюутнуудаасаа асуухад тэд ч сав гольфийн бөмбөгөөр дүүрсэн гэдэгийг хэллээ. Дараа нь профессор хайрцагтай жижиг хайрга аваад түүнийгээ өнөөх савруу хийхдээ саваа бага зэрэг сэгсэрхэд өнөөх жижиг хайрга чулуунууд нь гольфийн бөмбөгнүүдийн засраар чигжин орж байлаа. Ингээд тэрээр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд ч сав дүүрсэн байна гэдэгийг санал нэгтэйгээр хэллээ. Дараа нь профессор хайрцагтай элс аваад түүнийгээ өнөөх савруу асгалаа. Мэдээж энэ удаад ч элс үлдсэн бүх зай завсарыг дүүргэлээ. Ингээд тэр сав дүүрсэн эсэхийг дахин асуухад оюутнууд нь нэгэн дуугаар “Тийм” гэж хариуллаа. Профессор ширээн доороосоо хоёр аяга кофе гаргаж ирээд түүнийгээ өнөөх савруу хийхэд үлдсэн зайг нь кофе дүүргэж сав жинхэнэ ёсоор дүүрэн болоход оюутнууд бүгд инээлдэцгээлээ. “За тэгэхээр” гэж профессор үгээ эхлээд “Энэ хоолны савыг та нар өөрийхөө амьдрал гэж төсөөлцгөө. Харин эдгээр гольфийн бөмбөгүүд бол та бүхний итгэл үнэмшил, шашин шүтлэг, гэр бүл, үр хүүхэд, эрүүл мэнд, найз нөхөд болон дуртай зүйлс зэрэг таны амьдралд зайлшгүй чухал зүйлс. Бусад бүх зүйлийг алдсан ч энэ бүхэнтэйгээ үлдэж чадвал таны амьдрал тэгш дүүрэн байж чадна.” “Хайрга чулуунууд нь таны ажил төрөл, орон байр, машин унаа зэрэг бусад зүйлс. Харин элс тийм ч их ач холбогдолгүй бусад жижиг зүйлс. Хэрэв элсийг эхлээд саванд хийвэл хайрга чулуунууд болон гольфийн бөмбөгүүдийг хийх зай гарахгүй. Амьдралд ч мөн ялгаагүй. Хэрэв чи бүх хүч хөдөлмөр, цаг хугацаагаа эдгээр жижиг зүйлсэд үрэх аваас амьдралынхаа чухал зүйлсэд цаг зарцуулах боломж чамд хэзээ ч гарахгүй. Тиймээс зайлшгүй чухал зүйлсдээ анхаарал хандуулж бай. Хүүхдүүтэйгээ тоглож, эцэг эхдээ цаг гарга. Өвөө эмээдээ очиж бай. Эрүүл мэндийн шинжилгээнд цаг гарга. Хань ижилдээ цаг зориулж хамт хоолонд орж бай. Орон гэрээ засах, цэвэрлэх, хог хаягдлаа хаяхад цаг ямагт олдоно. Иймийн тул гольфийн бөмбөгүүд буюу амьдралын зайлшгүй чухал зүйлсэд санаа тавь. Зайлшгүй зүйлсийг хэзээ ч бүү орхигдуул. Харин үлдсэн хэсэг нь зүгээр л элс.” Гэтэл нэг оюутан гар өргөөд кофе юуг илэрхийлж байгааг асуулаа. Профессор инээмсэглээд “Чамайг үүнийг асуусанд би баяртай байна” гээд “Харин кофений хувьд амьдрал хичээн бүрэн дүүрэн мэт санагдавч найз нөхөдтэйгээ хоёр аяга кофе уучих цаг ямагт гардаг юм даа” гэж хариулав. Таны амьдралын асуудлууд хэтэрхий их бүр хоногийн 24 цаг ч багадах мэт санагдах тэр үед энэхүү хоолны сав хийгээд хоёр аяга кофений тухай санаж байгаарай. 

Урьдчилан дүгнэлт бүү гарга. - Сургамжит өгүүллэг


Доктор Паул оюутнууддаа хөгшрөлтийн талаар ярьж байжээ. Тэгээд үргэлжлүүлэн нэг зүйл ярьж өгөв. Ийм нэг хүн хүн байна. Ярьж ч чаддаггүй, хүний хэлснийг ч ойлгодоггүй, заримдаа хэдэн цагийн турш ч утга учиргүй олон дуу авиа гаргана. Өдөр орой болж байгааг ч мэдэрдэггүй, хэн нэгнийг ялгаж танидаггүй. Харин яагаад ч юм, өөрийнх нь нэрээр дуудахад дуудсан зүг рүү хардаг. Би сүүлийн 6 сар түүнийг асарч байна. Тэр бие даах ямар ч чадваргүй учир байнгын асрагчтай байдаг. Мөн шүдгүй учраас бүх хоолыг нь нухаж өгөхөөс өөр аргагүй. Үргэлж шүлсээ гоожуулж байдаг учир энгэрээ бохирдуулдаг. Явж чадахгүй, нойр нь тогтмол биш, хүссэн үедээ сэрж унтдаг. Тэр үед нь хэн нэг нь мөн л хажууд нь байх хэрэгтэй. Шөнө дунд гэнэт орилж хашгиран хүмүүсийг сэрээдэг. Уг нь ихэнхдээ эгдүүтэй байдаг ч гэсэн заримдаа ямар ч учир шалтгаангүйгээр уурлаж бухимддаг. Хэн нэгэн аргадаж тайтгаруулахгүй л бол орилсоор л байна. Доктор ярьж дуусаад, оюутнуудаас ийм хүнийг сайн дураараа асрах эсэхийг нь асуув. Оюутнууд чадахгүй гэдгээ хэлцгээж байв. Харин доктор өөрөө ийм нэгэн хүнийг сайн дураараа асардаг, мөн сэтгэл хангалуун байдгаа хэлж байв. Мөн та нарт ч гэсэн ийм ажил хийх хэрэг гарна гэж хэлэхэд оюутнууд ихэд гайхаж байв. Доктор энэхүү хүнийхээ зургийг харуулахад зураг дээр түүний 6 сартай охин нь байв. Доктор хэлэхдээ “Хүн хүнээ сайн сонсоогүйгээс мөн урьдаас дүгнэлт гаргах нь асар том буруу ойлголтын үндэс болдог юм” гэжээ. 

Friday, March 18, 2011

Зарим боломж ердөө ганцхан удаа л олддог - Сургамжит өгүүллэг



Хараацай шувуу нэг залууд дурлажээ. Өдөр бүр цонхны тавцан дээр сууж түүнийг хардаг байлаа. Нэг өдөр зоригоо чангалж байгаад түүнд "Залуу минь би чамд дурлажээ. Өдөр бүр чамайг хархаар цонхон дээр чинь ирж суудаг" гэжээ. Залуу ууурлан "Чи бол шувуу, би бол хүн. Хүн шувуу хоёр яаж бие биедээ дурлах юм бэ" гээд хөөгөөд явуулжээ. Хараацай эргэж ирээд "Би чамд ер саад болохгүй хоёулаа зүгээр л сайн найзууд болцгооё" гэхэд залуу огт халгаасангүй бас л хөөжээ. Хараацай дахин эргэж ирээд "Залуу минь гадаа хүйтэрч байна чамтай найзууд болцгооё, намайг гэртээ оруулахгүй бол би хөлдөх нь байна намайш аваач дээ" гэж гуйсаар байлаа. Гэвч залуу авах нь бүү хэл түүнийг хөөгөөд бүх цонхоо хаажээ. Хэсэг хугацаа өнгөрсний дараа залуу ихэд гэмшжээ. Зун болж цэцэг навч дэлгэрэхэд залуу бусад хараацайнуудаас түүнийг асууж сурагласан боловч хэн ч түүнийг хараагүй байв. Эцэст нь залуу мэргэн ухаантан дээр очиж бүх учираа хэлжээ. Мэргэн ухаантан : "Хараацай 6 сарын настай байдаг. Амьдралд зарим боломж ердөө ганц л удаа гарч ирдэг.

Thursday, March 17, 2011

Эхийн хайр - Сургамжит өгүүллэг


"Би хvvхдээ харж болох уу?" гэж дєнгєж нярайлсан эх асуулаа. Тvvнд єлгийтэй хvvхдийг єгєхєд баярлаж хєєрсєн эх сайтар харахын тулд єлгийг н задлаад цочирдсондоо юу гэж хэлэхээ ч мэдсэнгvй. Эх vрийг харж байсан эмч нvvр буруулан, цонхоор харан зогслоо. Хvvхдийн чих байхгvй байлаа. Хvvхэд vзлэг хийхэг сонсох чадвар нь хэвийн, харин харагдах эрхтэн байхгvй гэж оношилжээ. Тvvнээс хойш он жил урссаар хvv нь том болж сургуульд оров. Нэгэн єдєр сургуулиасаа хар хурдаараа гvйж ирээд ээждээ наалдан гомдолтой нь аргагvй уйлж байлаа... Энэ бол амьдралдаа анх удаа гомдсон хэрэг бєгєєд "Нэг том хvvхэд намайг эрэмдэг" гэсэн гэх нь тэр... Хvv ийм доромжлолыг амссаар єсчээ. Хэдийгээр найз нєхєд нь тvvнд сайн, єєрєє сурлага сайтай байсан ч тэдэнтэй нийлдэггvй байв. Тvvнд ээж нь цаг vргэлж "Бусаддтай нєхєрлє" гэх боловч єрєвдєн хайрласан байдал илт илэрдэг байлаа. Залуу хvvгийн аав эмчтэй уулзан "Одоо ямар ч арга байхгvй ю?" гэж асуухад нь "Хос чих олдвол шилжvvлэн сууулгаж болно" гэжээ. Тиймээс хvvгийнх нь тєлєє хоёр чихээ єгєх хvнийг эрж хайж эхлэв. хоёр жил єнгєрсний хойно нэгэн єдєр аав нь "Хvv минь чамд чихээ єгєх хvнийг аав ээж 2 нь оллоо. Харин хэн чихээ єгснийг бvv асуу" гэж хэллээ. Мэс засал маш амжилттай болов. Шинэ тєрхтэй болсон залуу хvv нийгмийн амьдралд идэвхтэй болж амжилтанд хvрчээ. Тун удалгvй гэрлэж, гадаад харилцааны ажилтан болсон байна. Олон жил єнгєрсний хойно хvv аав дээрээ оч оод "Надад ийм их тус бол сон хvнийг хэлж єгєєч. Би єдий хvртэл тэр хvний тєлєє юу ч хийсэнгvй..." гэж гуйв. "Чи тэр хvний тєлєє юу ч хийж чадагхvй. Одоохондоо чамд хэлэхгvй" гэж аав нь хариуллаа. Энэ нууцыг олон жилийн турш тайлж чадсангvй. Гэтэл хvvгийн амьдралд гунигт явдал тохиолдов... Ээжийнхээ шарилын дэргэд аавынхаа хамт зогсож байв. Аав нь гараа аажмаар явуулан ээжийнх нь хурэн улаан vсийг ярахад тvvний 2 чих байсангvй. "Ээж нь vсээ тайруулах шаардлагагvй болсон учраас баяртай байсан юм. Тэгээд ч тvvнийг муухай гэж хэн ч хэлээгvй, тийм биз дээ?" гэж аяархан шивнэлээ. Хvний амьдралд гоо узэсгэлэн гэдэг гаднах тєрх байдалд биш, харин дотоод зvрх сэтгэлд байдаг юм.

Зорилгодоо хүрсэн мэлхий - Сургамжит өгүүллэг


Нэгэн өдөр мэлхийнүүд тэмцээн явуулжээ. Маш өндөр цамхагийн оройд гарах зорилготой ажээ. Маш олон мэлхий болон найз нөхөд нь цуглажээ. Ингээд уралдаан эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд хэн нэг нь цамхагийн оройд гарч чадна гэж үнэхээр бодохгүй байлаа. Иймд тэд -Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй гэцгээж байлаа. Уралдаанд оролцож буй мэлхийнүүд дээр нь гарч чадахгүй нь гэсээр нэг нэгээрээ бууж эхэллээ. Үзэж буй мэлхийнүүд -Хөөрхий амьтад, хэзээ ч гарч чадахгүй нь дээ гэж хашгирцгааж байв. Эцэст нь ганц мэлхийнээс бусад нь бууж өгчээ. харин хамгийн сүүлд үлдсэн мэлхий цамхагийн орой дээр гарч чадсан бөгөөд бусад нй түүнийг яаж ингэж гарч чадсаныг гайхав. Нэг нь тэр мэлхий рүү ойртон -Чи яаж амжилтанд хүрэв ээ? гэж асуужээ. Гэтэл нөгөө цамхаг дээр гарч чадсан мэлхий таг дүлий байжээ.

Эхийн хайр - Сургамжит өгүүллэг


Бяцxан охин мэдээ орсон цагаасаа эхлэн ээжийн халамж хайранд умбаж өссөн бөгөөд ээж нь түүнийг Цасангоо гүнжээс илүү хөөрхөн гэж хэлдэгт итгэдэг байжээ. Охин цав цагаан царайтай , мойл хар нүдтэй гэнэ. Харин сургуульд ороход нь бүх зүйл өөрөөр эргэжээ. Хүүхдүүд түүнийг хөөрхөн байтугай харин ч царай муутай гэж хэлдэг болов. Охин эхлээд түүнд итгэсэнгүй. Учир нь бүгд л бие биедээ атаархдаг байлаа. Гэвч он жил өнгөрөхөд бодит байдалтай тулгарчээ. Ээж нь нялх хүүхдийнх шиг гэж өхөөрддөг арьс нь хөгшин хүнийх шиг үрчлээгээр дүүрэн, мойл хар нүд нь хялар байлаа. Нуруу нь хус шиг шулуун биш ажээ. Ээж нь түүнийг энэ олон жил хуурчээ. Залуу охины ээжийгээ хайрлах сэтгэл нь үзэн ядалтаар солигдлоо. Гэрлэх нас болсон ч түүнийг тоох хүн байсангүй. Дээр нь хичнээн их эмчлэвч нүд нь засрахгүй байлаа. Нэгэн удаа эмч нарын яриаг нууцаар сонсоод аажмаар хараагүй болохоо мэдсэн охин одоог хүртэл багынх шиг нь хэвээр өхөөрддөг ээжийнхээ худал яриаг тэвчилгүй гэрээсээ явахаар шийдэв. Гэвч ээж нь өөр хотод ажиллахаар болсоноо хэлээд түрүүлээд гэрээсээ явав. Олсон мөнгөө найздаа илгээн охиноо сайн харж хандаж байхыг хүсэв . Бүсгүй хэсэг хугацааны дараа хараагүй болж харанхуй дунд амьдрах болжээ. Худалч ээж нь түүнийг үхсэн ч харамсахгүй мэт алга болжээ. Нэг өдөр түүнд эмч нар тохирсон хос нүд олсоноо хэлээд мэс засал хийв. Бүсгүй дахин хардаг болоод өнөөх л муухай царайгаа харна гэж бодохоос айж байсан ч алтан нарыг ахин харахыг илүү их хүсчээ. Мөн бусдад дараа болохгүй амьдрах байв. Хагалгааны дараа өөрийгөө толинд хараад гайхан дуу алдав. Түүний өмнө энэ дэлхийн хамгийн гоо бүсгүй зогсож байлаа. Нүүрэн дээрх батга оргүй алга болж монхор хамар нь засарч зэрлэг өвстэй төстэй ширүүн үс нь долгиолон намирч байв. Урьдахаасаа илүү өндөр болжээ. Бүсгүй дэргэдээ байсан настай эмчийг тэврэн авч ; - би энэ дэлхий дээр дахин төрсөн мэт байна! Миний нүүрний өө сэв үлдсэнгүй. Та нар гоо сайхны хагалгаа хийсэн юмуу ? хэмээн асуулаа. Эмч хариуд нь; - Үгүй ээ охин минь зөвхөн ээжийн чинь нүдийг шилжүүлэн суулгасан юм. Тэр надад хэрэггүй гэсэн юм хэмээн инээмсэглэн хэлжээ.

Monday, March 14, 2011

Амьдралын үнэ цэнэ - Сургамжит өгүүллэг


Нэгэн алдартай уран илтгэгч 200 хүн цугласан том танхимд илтгэлээ тавьж байна. Гэтэл тэрээр гэнэт 20 долларын дэвсгэрт гаргаж ирээд хэн нэгэн үүнийг авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүс бүгд гараа өргөв. Илтгэгч "Энэ мөнгийг та нарын хэн нэгэнд өгөх болно. Харин тэгэхийн өмнө нэг зүйлийг хийх хэрэгтэй" гэж хэлээд нөгөө 20 доллараа нугалж үрчийлгэн, базаж байснаа дахиад л авахыг хүсч байгаа эсэхийг асуухад хүмүүсийн гар мөн л өргөөтэй байлаа. Гэтэл илтгэгч маань нөгөө мөнгөө бүр газар шидээд дээрээс нь дэвсэж, үрчийлгэн бүр шороотой хольж хутгаснаа ахиад л нөгөө асуултаа давтав. Гэвч бүх хүн дахиад гараа өргөсөн ба тэр мөнгийг бүгд авахыг хүсч байлаа. Гэтэл тэр хэлсэн нь: Энэ бүхний эцэст, бид нэг зүйлийг ойлгоно. Энэ бол үнэ цэнэ. Ингэж ярьж байгаагийн гол утга нь би энэ мөнгийг үрчийлгэж, базалж, дэвсэлсэн ч энэ бүхэн түүний үнэ цэнийг алдагдуулахгүй. Тэр одоо ч 20 доллар. Бидний амьдралд хэн нэгэнд гомдох, өөрийгөө хэнд хэрэггүй гэж бодох, сэтгэлээр унах зэрэг янз бүрийн зүйл тохиолддог ч бид тэр бүр өөрийн үнэ цэнийг алдах ёсгүй. Хамгийн гол нь чамд хайртай хүмүүс үргэлж чиний хэр зэрэг үнэ цэнэтэй болохыг санаж байж болно. Амьдралын үнэ цэнэ гэдэг бол бидний юу хийсэн, хэнийг таньдаг зэргээр хэмжигддэггүй. Харин бидний хэн болохыг тодорхойлдог. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй гэв.

Нэг аяга сүүний үнэ - Сургамжит өгүүллэг


Хорвард сургуулиасаа ирээд л ямар нэг юм худалдаж өл залгахаар явдаг байлаа. Мэдээж түүний зарах юм хүмүүст тийм ч хэрэгтэй биш болохоор тэр бүр амжилттай биш. Өнөөдөр тийм азгүй өдөр ажээ. Өлсөж ядарсан хүү аргаа барж айлаас идэх юм гуйхаар шийдэж нэг хаалга тогшвол үе тэнгийн хөөрхөн охин хаалга тайлав. Ичиж зовсон Хорвард идэх юмны оронд ус гуйлаа. Харин охин бүхнийг ойлгож байсан тул аяга сүү авчирч өглөө.
Хүү сүүг удаан уугаад хармаандаа байгаа юунд ч хүрэхгүй 10 центээ тэмтрэн хэдийг төлөх вэ? гэхэд охин “Хэрэггүй ээ. Ээж минь хийсэн сайн үйлийнхээ төлөө мөнгө авахгүй байх ёстой” гэж сургасан юм гэжээ. Хорвард чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд явлаа.Он жилүүд урсан өнгөрч Хорвард бага сургууль, лицей, их сургуулиа төгсчээ. Цаг хугацаа урссаар л. Алдартай Жонс Хипконсын их сургуулийн доктор Хорвард Келлигийн удирддаг эмнэлэгт нэгэн хүнд өвчтөн иржээ. Бусад эмнэлэг эмч нар эмчлэх байтугай оношилж чадаагүй аж.
Доктор Хорвард өвчтөний тухай танилцахад бага нас нь өнгөрсөн танил тосгон … бас мартаагүй нэр … Өвчтөний өрөөнд үзлэг хийхээр орвол яг мөн. Олон жилийн өмнө өөрт нь усны оронд сүү өгсөн тэр сайхан сэтгэлтэй охин мөн байлаа. Харин өвчинд шаналсан эмэгтэй Хорвардыг хэрхэн таних билээ? Доктор Хорвард түүний төлөө бүхнийг хийжээ. Эцэст нь бүсгүйн амь нас аврагджээ.
Эмчилгээ дуусч эмнэлгээс гарах өдөр тэр эмэгтэйн эмчилгээ хагалгаа үйлчилгээний зардал 10 000$ болсныг батлуулахаар докторт авч очвол Хорвард төлбөрийн хуудсан дээр ямар нэг юм бичээд эмэгтэйд аваачиж өгөхийг хүсэв. Ийм их эмчилгээ, асар их төлбөртэйг мэдэх эмэгтэй айж санаа зовсоор дугтуйг задалвал
Олон жилийн өмнө “Нэг аяга сүүгээр төлсөн.” Доктор Хорвард гэсэн гарын үсэг байжээ.

Саад - Сургамжит өгүүллэг


Эрт урьд цагт нэгэн хаан амьдардаг байжээ. Тэр хаан нэг өдөр ордон руу ордог зам дээр том хад тавиулаад өөрөө цонхоор харан юу болохыг харан суужээ.
Өглөөнөөс үд хүртэл тэр замаар хаант улсын хамгийн баян чинээлэг худалдаачид, аянчид, ордныхон гээд олон янзын хүмүүс өнгөрчээ. Тэд бүгд л замд тээглэсэн хадыг тойрон гарч ордонд орцгоожээ. Ихэнх нь хааныг их л өндөр дуугаар шүүмжилж байжээ. Ард олноосоо авсан татвараа замын засварт хэрэглэсэнгүй гэцгээж байлаа.
Эцэст нэг тосгоны тариачин тэр замаар ирж явна. Ордонд жимс хүнсний ногоо авч ирж байжээ. Үүрч ирсэн сагсаа газар буулгаад зам дээр тээглэсэн хадыг түлхэж эхэллээ. Эцэст нь ихэд ядарч хөлс нь гарсан боловч хүнд хадыг замаас зайлуулж чадав. Тариачин эр сагсаа үүрээд босох гэтэл түүний замаас зайлуулсан хадны доорх бяцхан нүхэнд ууттай зүйл байхыг харжээ. Онгойлготол дүүрэн алт… Мөн хажууд нь хааны бичсэн зурвас байлаа. Зурваст “Хадыг замаас зайлуулсан хүн энэхүү алтыг авна” гэжээ.
Тариачин эр болсон явдлаас их зүйл сурчээ. “Саад болгон таны амьдралыг илүү сайжруулах нэгэн боломж юм…”

Сахиусан тэнгэр - Сургамжит өгүүллэг


Дэлхий уруу явахаар дугаарлан зогсох олон хүүхдийн нэг нь БУРХАНаас ийн асуулаа.
-Намайг одоо дэлхий уруу явуулах гэж байна. Гэтэл би ийм жижигхэн тэгээд бас ямар ч хүчгүй юм чинь тэнд яаж амьдрах юм бэ? гэхэд ... БУРХАН:
-Чи санаа зоволтгүй ээ. Би бүх сахиусан тэнгэрүүдээсээ нэгийг нь чинийх болгож сонгосон. Тэр чамайг тэнд хүлээж байх ба өдөр болгон чамд сайхан дуу дуулж өгнө. Энэ маягаар чи түүний хайрыг мэдэрч, аз жаргалаар дүүрэн амьдрал, өдөр хоногуудыг тэнд өнгөрөөх болно.
-Аан тэгвэл, хүмүүс надад ямар нэгэн юм хэлэхэд би хэлийг нь мэдэхгүй юм чинь яаж ойлгох болж байна аа?
-Чиний сахиусан тэнгэр чамд энэ ертөнц дээр хэрхэн сонсож, яаж ярихыг зааж өгнө.
-Гэвч дэлхий дээр маш олон муу хүмүүс байдаг гэдгийг надад хэлсэн. Намайг хэн хамгаалах юм бэ?
-Сахиусан тэнгэр чинь чиний амьдралын төлөө өөрийгөө ч зориулахад бэлэн байж чамайг ертөнц дээрх бүх муу зүйлээс авран хамгаална гэх тэрхэн агшинд Диваажинд маш нам гүн болж, тэр хүүгийн ээлж ч болсон байлаа. Нэгэнт явах цаг ирснийг ухаарсан хүү эцсийн асуултаа асуусан нь:
-БУРХАН минь, БУРХАН минь би одоо явах нь ээ. Миний сахиусан тэнгэрийн нэрийг бушуухан хэлээч гэхэд БУРХАН:
-Хүү минь, түүний нэр тийм ч чухал биш ээ, харин чи түүнийг "ЭЭЖ ЭЭ" гэж дуудаж болно гэлээ.

Харамч - Сургамжит өгүүллэг


Настай өвөө залуугийн халаас руу бутархай мөнгө хийх зуураа:

-Бурхан намайг шинээр төрсөн юм шиг л баярлууллаа. Энэ өчүүхэн сэтгэлийн бэлгийг минь авбал бүр ч их баярлах болно гэв.

Залуу шан харамж авна гэдгээ, сайн үйл хийснээ өмнө ч мэдэж байлаа. Замын хажууд уйлан суух дөрөв таван настай хүүхэд төөрснийг мэдэж гэрийнх нь хаягийг асууж гэрт нь хүргэж өгчээ. Гэвч залуу хайсан гэрээ олоод замын турш төсөөлж байсан гаднаа усан сантай том харшийн оронд нэг муу модон байшин байсанд урам нь хугарав. Дээр нь бас хаалгыг нь хүүгийн өвөө тайлж, хүүг нэг сайн тэвэрч үнссэний дараа, залууд баярласнаа илэрхийлж халаас руу нь хэдэн зоос хийсэн нь тэр байжээ. Залуу, ярилцаж байхдаа хүүгийн эцэг эх авто машины ослоор хальсныг мэдлээ.Өвгөний өгсөн гурав дөрөвхөн бутархай мөнгө халаасных нь нэг буланг ч дүүргэхгүйд залуу, ядаж ийшээ ирсэн таксины мөнгийг өгсөн бол ч хэмээн бодно. Гэрийн байдлыг харахад, тэд үнэхээр ядуу ажээ.Залуугийн мөнгөтэй болох мөрөөдөл замхарч, дотор нь бачимдана.Түүний ойлгосноор хүүгийнхээ төлөө овоо хэдэн юм өгчихөж чадахгүй харамч хөгшинтэй удаан ярилцах ч сонирхол байсангүй.Тэгээд тэр хөгшинд нэгэн сургамж өгөхөөр шийдэж: настай өвгөний нүд рүү нэг хараад халаасандаа байсан өнөөх хэдэн зоосыг хүүгийн хөлний өмнө шидэж:

-Миний дүү энүүгээр дуртай тоглоомоо аваарай, бас өглөгч хүн ямар байдгийг харж ав, гэв.

Жаалхүү бөхийж мөнгийг цуглуулж гаран дээрээ авахад, залуугийн нүд уначих шахлаа. Хүүгийн гарт гурав дөрвөн алтан зоос гялалзаж байв.

Чимээгүй хайр - Сургамжит өгүүллэг 2011


Гэр бүлийн уламжлалаа бодоод охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж үздэг учраас эцэг эх нь охиноо найз залуутай нь уулзуулж учруулахыг хориглодог байлаа. Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж л муудалцана. Охин найз залуудаа дэндүү хайртай ч түүнээс цаг үргэлж "Чи надад тэгээд хэр их хайртай юм бэ?" гэж асууна.
Харин залуу үг дуу цөөтэй учраас уурыг нь тэр дор нь л хүргэж орхино. Гэр бүлийнхээ асуудлаас болж охин түүнд байнга л уурлах боловч найз залуу нь дуугүй л байдаг байлаа.
Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжлүүлэн суралцахаар болов. Явахынхаа өмнө найз охинтойгоо уулзаж "Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ би ганцхан зүйлийг л мэдэж байна. Би чамд хайртай. Хэрэв зөвшөөрвөл үлдсэн амьдралаа надтай хамтдаа өнгөрүүлээч? Гэр бүлийн чинь төлөө чадах бүхнээ хийхээ амалъя. Надтай гэрлээч?" гэжээ.
Охин ч зөвшөөрч, залуу хэлсэн үгэндээ хүрэх нь нэгэнт тодорхой болсон тул эцэг эх нь ч арга буюу гэрлэхийг зөвшөөрч тэд сүй тавьжээ.
Өдөр хоног өнгөрсөөр л ... Охин ажлаа хийж, залуу үргэлжүүлэн суралцсаар л ... И-мэйл болон утсаар харилцах нь хэдийгээр тэдэнд хэцүү байсан ч хайрынхаа төлөө тэмцсээр л байлаа.
Нэг өдөр охин ажил руугаа явах замдаа машинд мөргүүлж хүнд гэмтэл авчээ. Охиныг ухаан ороход аав ээж нь хажууд нь байлаа. Ээжийнхээ уйлж байхыг хараад тайвшруулахыг хичнээн хичээвч амнаас нь ямар ч авиа гарахгүй байсан нь эмчийнх нь хэлснээр тархиндаа гэмтэл авснаас хэл ярианы төв нь ажилгүй болсон буюу хэлгүй болсон байжээ.
Охин сэтгэлээр ихэд унахын хажуугаар чимээгүйхэн уйлсаар л ... Түүнийг гэртээ ирэхэд утасны дуудлагаас бусдаар бүх зүйл хэвийн байлаа. Утас дуугарах тоолонд зүрх нь хүчтэй өвдөнө. Тэрээр өөрт тохиолдсон явдлаа сүйт залуудаа хэлэхийг хүсээгүй бөгөөд түүндээ дарамт учруулахыг бодохгүй л байлаа. Ингээд хайртай залуудаа түүнийг хүлээж чадахгүй болсон тухай бичсэн захиа илгээлээ. Утсаа ч авахаа болилоо ... Найз залуугаас нь хэдэн мянган дуудлага, захиа ирсээр л ... Охины хийж чадах цорын ганц зүйл бол чимээгүйхэн л уйлах болсон байв. Тэр уйлсаар л ...
Ганц охиноо энэ бүхнийг эцэслэж, аз жаргалтай болох болов уу гэсэндээ нүүхээр болжээ. Шинэ орчинд очоод охин дохионы хэл сурч, амьдралаа шинээр эхлэхийг хичээж өдөр бүр өөртөө найз залуугаа мартах хэрэгтэй гэдгээ байнга сануулна.
Нэг өдөр найз нь ирж өнөө залууг эргээд ирсэн мэдээг дуулгав. Найзаасаа өөрийнхөө ийм байдалтай болсон тухай хэлэхгүй байхыг хүссэн бөгөөд залуугийн талаар өөр сураг ажиг үгүй байлаа.
Нэг жилийн дараа найз нь өнөө залуугийн хуримын урилгатай дугтуйг авчирч өглөө. Охин сандарч дугтуйг нээтэл өөрийнх нь нэрийг бичсэн урилга байлаа.
Юу болоод байгааг найзаасаа асуухаар эргэтэл хайртай залуу нь түүний өмнөөс эгцлэн зогсож байна. Тэрээр дохионы хэлээр, "Би энэ дохионы хэлийг сурах гэж нэг жил боллоо. Би чамдаа амласнаа мартаагүй юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Чинийхээ дуу хоолой болохыг зөвшөөрнө үү? Би чамдаа хязгааргүй их хайртай!" гэж хэлээд хуримын бөгжөө зүүж өгөв.

Тахиа болсон бүргэд - Сургамжит өгүүллэг


Фред бүргэд өндөг байхдаа үүрнээсээ өнхрөн унахад нэгэн тариачин түүнийг олоод тахианыхаа өндөгнүүдтэй нийлүүлчихжээ. Хэдхэн хоногийн дараа Фред өндгөө хагалан ертөнцийг анх харж. Эргэн тойронд нь өөртэй нь адилхан дэгдээхэйнүүд шавар шавхайтай хутгалдан, өт хорхой эрж, тэжээл буудайнаас тоншин гүйлдэж байв.

Фред царай зүсээ хэзээ ч хараагүй болохоор өөрийгөө бас л тэдний адил хэмээн бодлоо. Гэвч түүний хоншоор нь тахир учир өд будаа тоншиход зохицохгүй, бас тэгээд будаа идэхэд гэдэс нь гүйлгэнэ. Түүний хөл нь богино учир хурдан гүйх боломжгүй. Түүний далавч бусдаас илү урт тул дэгдээхэйний торонд орооцолдоод байв.
Фред бусдад шоовдорлогдож байнга гадаа хононо. Тариачин эрийн хог дээр хаясан загасны яс, хальс зэрэг түүнд аятайхан үнэртэнэ. Гэвч бусад дэгдээхэйнүүд тийшээ ойртохгүй учир Фред ч бас хавьтахгүй. Фредийн гаргаж байгаа дуу чимээ яг л автомашины аваар ослын дохио шиг сонсогдоно. Бусад дэгдээхэйнүүд түүнийг шоолоод байхаар нь Фред дуугарахаа ч болив.

Нэг удаа Фред нисэх гэж оролдсон нь түүнд гайхамшигтай сайхан санагджээ. Даанч тэнүүн талд түүний элин халин нисэж явахыг бусад тахианууд хараад айж сандарцгаан, "жив жив" дуугаран нуугдацгаав. Тэгэхэд Фред газарт буусан хойноо дахиад хэзээ ч нисэхгүй гэж өөртөө амлажээ.

Хавар эрт гол үерлэж, эргээ халин, хашаа саравч үерт автсан тэр өдрийг хүртэл Фред тахиа шиг л амьдарч байв. яг энэ мөчд Фред өөрт нь тахиатай адилгүй нэг зүйл байгааг олж мэджээ. Тэрээр усанд хөвж огтхон ч чадсангүй.
Голын ус татармагц Фред шалба норчихсон зогсож байхыг тариачин эзэн хараад "Энэ бүргэдийг яах вэ байз...Өөрийгөө тахиа мэт санаад шавар шалбааг дотор зогсож байгаа нь даанч өрөвдөлтэй юм аа. Ядаж нисээд явчихдаг ч болоосой..." гэж амандаа шивнэн ихэд гайхсан гэдэг.

Үүний нэгэн адил бусдын шахалт нөлөөнд автсанаар залуучууд өөрийгөө хэн болохыг таньж мэдэхээ больдог. Тэд найз нөхөд, ангийн хүүхдүүддээ хэт итгэж, хэлсэн үгээр нь шийдвэрээ гаргах нь олон тохиолддог. Фред бүргэд тэнгэрээр дүүлж нисэхийн оронд тахиа шиг газраар гүйхийг оролджээ. Үүнтэй адилаар өөрсдөдөө байгаа хосгүй авъяас чадвараа олж нээлгүй, бусдын адил байх гэж зүтгэх харамсалтай биш гэж үү ? ? ?

Заяаны хань (Сургамжит өгүүллэг)


Хаалгаар арай ядан тэмтчин орох залуу бүсгүйг автобусны зорчигчид их л өрөвдөнгүй харцгаана. Түүнийг Сузан гэх бөгөөд эмч нар буруу онош тавьж эмчилсэнээс гуч гаруйхан насандаа хараагүй болж, нэг л мэдэхэд уур уцаар, бухимдлын ертөнцөд унасан юм.

Хөөрхий бүсгүйд энэ ертөнцөд харах мэлмий, түших тулгуур болж үлдсэн цорын ганц хүн нь Марк байлаа. Тэрээр агаарын цэргийн армид алба хаана. Сузаныг хараагүй болоход түүний сэтгэл нь ихэд гутарсан боловч эхнэрээ өөртөө итгэлтэй, биеэ даасан эмэгтэй болоход нь туслах ёстой хэмээн Марк эрс шийджээ.

Сузан шинэ амьдралдаа өдөр ирэх тусам аажим аажмаар дасаж байв. Орон гэртээ байгаа айлын эзэгтэй хойно ойр зуурын ажлыг хөнгөхөн хийчихдэг боллоо. Тэр нэг үеэ бодвол хараагүй байна гэдэг тийм ч хэцүү зүйл биш болохыг ухаарч эхэлжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд бие биенээ улам хайрлан, халамжилж, аливаа зүйлийг хамтарч хийдэг байв. Өдөр хоног ээлжлэн өнгөрсөөр Сузаны ажилдаа орох цаг нэгэнт болжээ. Эрүүл саруул байх үедээ ажил гэрийнхээ хооронд хол ч гэсэн автобусаар явж болоод л байдаг байсан. Харин одоо хараагүй болсон бүсгүйд ажил руугаа явна гэдэг хар дарсан зүүд мэт санагдана. Иймээс Марк өглөө бүр эхнэрээ ажил руу нь таксигаар хүргэж өгдөг боллоо. Сузан нөхөртэйгээ үргэлж хамт очиж, ирдэг болохоор сэтгэл нь тайван байдаг байв. Харин ингэж их анзаарч, асарч халамжлах нь ямар ч үр дүнгүй бөгөөд өөрөөс нь дэндүү их хараат болж байгаад Маркийн сэтгэл ихэд зовних болжээ.

Тиймээс орой Марк эхнэртээ өөрийн бодлоо хэлэхэд, Сузан ихэд цочирдон,
“Чи намайг мэдэж байна уу? Би чинь сохор хүн шүү дээ. Хаашаа явж байгаагаа яаж мэдэх юм бэ? Удахгүй чи намайг орхиод явахад, би гэдэг хүн хэрхэн амьдрана даа” хэмээн бухимдан уйлав.

Эхнэрийгээ ингэж хэлэхэд, Марк их өрөвдсөн боловч “Би чамайг ажилдаа өөрөө явж чаддаг болтол чинь автобусаар хамт явах болно” гэж хэллээ. Ингээд хоёр долоо хоногийн турш Марк цэргийн дүрэмт хувцсаа өмсөн, эхнэртэйгээ хамт ажилд нь очиж, ирж байхдаа хараанаас бусад мэдрэхүйгээ ашиглан, орчин тойрныхоо баримжааг яаж олох талаар мэддэг бүхнээ зааж сургав. Мөн ажилд нь хүргэж өгдөг автобусны жолоочтой танилцуулж, өглөө бүр нэг суудал хадгалж байхыг захижээ. Хэрвээ хүн өөрөө л хичээж зүтгэвэл, ямар ч бэрхшээлийг даван туулж чаддаг жамтай. Ингээд нэгэн өглөө Сузан эртлэн босож, ажилдаа ганцаараа явлаа. Анхны өдөр түүнд юм бүхэн хэцүү байсан ч өдрөөс өдөрт сайжирсаар, алхаа гишгээ нь хүртэл хөнгөн шингэн болж, бүхнийг хийж чаддаг болсон юм.

Нэг өглөө Сузан ажилдаа очихоор автобусанд суухад, жолооч түүнд хандан:
- “Бүсгүй та их азтай хүн юм” гэж хэлэв.
- “Хараагүй хүн яагаад азтай байдаг билээ?” хэмээн асуухад,
- “Өдөр бүр таныг автобусаар явахад цэргийн дүрэмт хувцастай нэг сайхан залуу байнга дагаж ирээд, гудамжаар ажилдаа хүрэх хүртэл чинь алсаас харж, ажил руугаа ормогц, гараараа үнсэлт илгээчихээд л яваад өгдөг юм даа” гэлээ.

Ингэж хэлэхэд, Сузаны нүднээс баярын нулимс мэлмэрч эхэллээ. Тэрээр нөхрийгөө ямар их ухаалаг, тэвчээртэй, өөрт нь дэндүү их хайртай, халамжтай, үнэнч хань болохыг энэ үед ухаарчээ. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг энэ буюу. Бүсгүй их азтай хүн юм. Бурхан түүнд харах нүднээс илүү сэтгэлийн нүд, ханийн тэнгэр заяаж дээ.

Saturday, March 5, 2011

Aзтай хүн (хошин өгүүллэг)


Би их азтай хүн шүү… Нэг охинтой бүтэн жил үерхэж байгаад саяхан бид гэрлэхээр шийдсэн юм. Хоёр талын аав ээж, ах дүү нар бидний саналыг дэмжиж бүх юм сайхан байв. Найз охин маань хөөрхөн зантай, ажилсаг, өөлөх муу юм байхгүй л дээ.
Ганцхан сэтгэл өвтгөсөн юм бол түүний, өөрөөр хэлбэл миний сүйт бүсгүйгийн охин дүү байв. Тэрээр үргэлж богино банзал өмсөж миний урд хойгуур эргэлдэнэ… Надтай ойртох боломж л гарвал тэрээр хүний нүд хариулж байгаад надад эрхлэхийг оролдоно. Тэрээр надад, хүргэн ахын хувьд биш шал өөр хандлагаар эрхэлж байгаа нь өдөр өнгөрөх тусам илүү мэдрэгдэж байлаа…
Нэг өдөр нөгөө охин дүү маань намайг гэртээ дуудаж, эгчийнхээ хуримын даашинзыг бэлдчихлээ, ирж үзээч гэв. Намайг гэрт нь очиход тэрээр ганцаараа байлаа. Хувцас үзүүлсэн ч үгүй… Жаахан ичингүйрч байснаа:
-Та хэд хоногийн дараа эхнэр авч хүний нөхөр болно… би танд хайртай боловч эгчийгээ яалтай билээ… тэгэхээр би таныг хүний нөхөр болохоос чинь өмнө тантай эхний бөгөөд эцсийн удаа “унтмаар” байна, гэж байна.
Тэгээд тэр өрөө рүүгээ намайг хөтлөн явав. Би өрөө рүү нь хэд алхсанаа гэнэт эргэн гадна хаалга руу зүглэлээ… гадаа гаран машин руугаа гүйв…
Тэгтэл машины цаанаас ирээдүйн хадам аав, ээж, сүйт бүсгүй маань бүгд гарч ирэн тэвэрч аван үнслээ… Тэд:
-Миний хүргэн, ёстой ухаантай, энэ дэлхийн хамгийн үнэнч хүргэн… бид ийм л хүргэнтэй болохыг хүсэж байсан юм, чи бидний сорилтыг давж чадлаа… хэмээн хашгирч дэвхцэн байх зуур охин дүү маань гарч ирэн:
-Ах аа, та намайг уучлаарай, бид бүгдээрээ ярьж тохироод таныг, хэр зэрэг үнэнч хүргэн болохыг туршсан юм, та үнэхээр манай эгчийн үнэнч хань нь болж чадах юм байна, гээд жинхэнэ дүүгийн сэтгэлээр хацар дээр минь үнсэв…
Хэрвээ тэр үед “хамгаалах резин” машинд байгаагүй халаасанд байсан бол ч өнгөрсөөн… өнгөрсөн… дүү нар минь, хэцүү хүмүүс хэцүү л байдаг юм билээ шүү!!!

Жигнэмэгийн хулгайч


Онгоцны буудал дээр нэг эмэгтэй өөрийн хуваарьт хөлгийг хүлээн сууж байлаа. Онгоц нисэх хүртэл нэлээд урт хугацаа байлаа. Тиймээс онгоцны буудлын дэлгүүрээс нэг жигнэмэг нэг ном худалдаж авав. Ингээд өөртөө нэг суудал олж аваад номоо шимтэн уншихын зэрэгцээ хааяа нэг гараа сунган жигнэмэгээ нэг нэгээр нь авч идэж байлаа. Хэдийгээр хамаг анхаарлаа номондоо төвлөрүүлсэн байсан ч хажууд нь ирж суусан нэг залуу өөрийнх нь жигнэмэгээс хээв нэг аван идээд байгааг анзаарахгүй байх арга байсангүй.

Залуу хээв нэг идээд байхаар нь бүр дургүй нь хүрч эхлэв. "Хэрвээ би боловсон хүн биш байсан бол энэ залууг нэг сайн дэлсээд авахгүй юу!" гэж бодож байлаа. Эмэгтэй жигнэмэг рүүгээ гараа явуулах тоолонд залуу ч гэсэн ичих ч үгүй гараа сунгаж байлаа. Тэр хоёр ийнхүү уралдаж идсээр байгаад ганц жигнэмэг үлдэв. Бүсгүй одоо энэ яах бол гэж бодож ч амжаагүй байтал нөгөө айхтар залуу гараа сунгаад үлдсэн ганц жигнэмэгийг аван дундуур нь хоёр хуваагаад талыг нь эмэгтэйд өгөв. Залуугийн энэ байдалд хүүхний уур маш их хүрсэн ч арай хийж биеэ барилаа. Яг энэ үед эмэгтэйн явах чиглэлийн онгоц зорчигчдоо дуудан зарлаж эхлэв. Эмэгтэй залуугаас салахын түүс болон баярлаж хурдхан босон цүнх номоо аван босчээ. "Жигнэмэгийн хулгайч" руу эргэж харсангүй. Ингээд онгоцондоо ороод сандал дээрээ тухлан суугаад цүнх рүүгээ гараа явуулсанаа дуу алдав. Учир нь онгоцны буудал дээрээс авсан жигнэмэг нь цүнхэнд нь байж байлаа. "Энэ чинь одоо юу вэ! Энэ миний жигнэмэг бол... Яанаа!" гэж өөрийн эрхгүй дуу алдав. Залуу жигнэмэгийг нь дураараа авч идсэн эмэгтэйд юу ч хэлээгүйгээр барахгүй сүүлийн жигнэмэгээ хүртэл хуваажээ. Уучлалт гуйхад хэтэрхий оройтсоныг ойлголоо. Хүний юмыг зөвшөөрөлгүй хээв нэг дураараа авч идсэн "Жигнэмэгийн хулгайч" бол өөрөө байлаа.

Friday, March 4, 2011

Хүү - Сургамжит өгүүллэг


Вьетнамын дайны дараа... Гэртээ харих гэж буй нэгэн цэрэг Сан Францискогоос гэрлүүгээ залгалаа.

- Ааваа ээжээ би харих гэж байна. Эхлээд нэг юм гуйж болхуу? Би нэг найзтайгаа хамт очих гэсэн юм.
- Тэгэлгүй яахав найзтай чинь танилцахдаа баяртай байх болно.
- Заавал хэлэх хэрэгтэй бас нэг зүйл байна. Найз маань дайны үеэр тэсрэх бөмбөгөнд өртөж шархтаад нэг хөл, нэг гаргүй болчихсон. Өөр очих газар байхгүй болхоор бидэнтэй хамт амьдрахыг зөвшөөрөөч.
- Үүнийг сонсоход харамсалтай байна хүү минь түүнийг байж болох өөр газар олоход нь туслаж болох юм.
- Үгүй ээ би түүнийг бидэнтэй хамт байхыг хүсэж байна.
- Хүү минь түүнийг биднээс юу хүсэж байгааг нь чи мэдэхгүй байна. Түүн шиг тахир дутуу хүн бидэнд хүнд ачаа болно. Бид өөрсдийн гэсэн амьдралтай улс ийм мэт зүйлс бидний амьдралд төвөг дарамт болхыг бид зөвшөөрөхгүй. Чи наад найзаа орхиод хүрээд ир.

Яг энэ үед хүү утсаа тасаллаа. Хүүгийн гэр бүл хэсэг хугацаанд хүүгээсээ сураг сонссонгүй холбоо тасрав. Хэд хоногийн дараа хүүг нь өндөр байшин дээрээс унаж нас барсан болхыг цагдаа нар утасдаж мэдэгдэв. Цагдаа нар үүнийг азгүй тохиолдол биш амиа хорлолт гэлээ. Гүн эмгэнэлд автсан эцэг эх хоёр тэр дороо хүүгийхээ цогцсыг танихаар эмнэлэгийн моорог гуу очив. Аав ээж хоёр хүүгээ тэр дор нь танив. Харин хэзээ ч төсөөлөөгүй байсан зүйлийг мэдээд харамсан амаа барив... Хүү нь зөвхөн нэг гар, нэг хөлтэй байлаа.

Жолооны үнэмлэх - Сургамжит өгүүллэг

Нэгэн жолооны курсийн эзэн багын сайн найздаа жолооны vнэмлэх єгчээ. Тэгээд бvр шалгалтыг нь єгєх байтугай хичээлд нь ч суулгалгvйгээр шүү. Шинэхэн жолоочид vнэмлэхээ очиж авах ч хэрэг гарсангvй. Сайн найз нь тvvнрvv шуудангаар илгээчихэв. Сайхь эр найзынхаа буянаар нэг ч минутын зарлагагvй жолооч болчихсондоо баярлана. Тэгээд нэгэн єдєр сайн найздаа баярласнаа илэрхийлж ачийг нь хариулахаар замд гараваа. Шинэхэн жолооч салхи татулан сvнгэнэж явтал зам хєндлєн гарч явсан нэгэн жаалыг яaх аргагуй мєргєчихєв. Жаал ч удаан тэссэнгvй. Энэ явдал мань жолоочид том сургамж болсон нь мэдээж. Харин нєгєє эрх мэдлээрээ найздаа vнэмлэх бэлэглэчихдэг нөхөр осолд єртсєн хєвгvvний аав болох жолооны курсын эзэнд бvр ч хатуу сургамж болоо биз.

Ядуу - Сургамжит өгүүллэг


Нэг авгай өглөгчөөрөө алдартай ухаант мэргэн настан дээр очоод: Энэ хотод надаас ядуу хүн гэж алга. Хотынхон бүгдээрээ л таныг маш өгөөмөр хүн гэлцэх юм. Надад туслаач дээ! Ухаант мэргэн настан, эмэгтэйн өвөр дээрх хүүхдийн торгомсог зөөлөн хацрыг нь илж өхөөрдөн үнсээд: - Та ядуу юм биз дээ! Маш ядуу юмуу тэгээд? Тэгвэл би чамд тусална. Гэхдээ би тусалсныхаа хариуг хүмүүсээс авдаг юм. Хэрэв чи үнэхээр тусламж авмаар байвал хүүхдийнхээ нэг хурууг надад өгөх болох нь дээ. Авгай эхлээд нөгөө мэргэнийг ухаан самуурч байна гэж бодов. Дараа нь тоглож байна гэж бодсонч өвгөний царайд ухаан самуурсан эсвэл тоглосон янз огт үгүй байлаа. Өвгөн авгайд нэг уут алт өгөхөөр гараа сунгаад: - За тэгвэл ядаж хөлийнх нь хурууг өгчих л дөө! Би өөрөө мэс засалч хүн учир өвтгөхгүй цэвэрхэн тайрч чадна. Авгайн нуруугаар хүйтэн хөлс нь цутгаж явахыг завдтал өвгөн, - Тэгвэл ядаю хумсыг нь авч болох уу? Тэртэй тэргүй шинэ хумс ургаад гарчихна шүү дээ! Авгай галзуу солиотой өвгөний гэрээс ухаангүй зугатан гарч гүйв. Харин өвгөн араас нь, - Чи чинь ядуу юмуу үгүй юм уу? Өвөр дээрх эрдэнэсээсээ хумсын чинээг нэг уут алтаар сольж чадахгүй байна шүү дээ!

Хэрээ - Сургамжит өгүүллэг


80 хүрсэн өвгөн 45 настай хүүгийн хамт буйдан дээр сууж байтал гэнэт цонхон дээр нь нэгэн хэрээ ирж суулаа. - Энэ юу вэ? гэж аав нь хүүгээсээ асуухад - "Хэрээ гэдэг юм" гэж хүү хэллээ.

Хэсэг хугацааны дараа эцэг нь хүүгээсээ 2 дахь удаагаа - Энэ юу вэ? гэхэд хүү нь - Ааваа "Энийг хэрээ гэдэг юм" гэж би танд хэлсэн шүү дээ гэв.

Өвгөн 3 дахь удаагаа - "Энэ юу вэ?" гэж асуув. Энэ үед хүү нь "Үүнийг хэрээ, хэрээ гэдэг юм" хэмээн дуугаа өндөрсгөхөд түвэгшээсэн өнгө түүний дуунд илт мэдрэгдэж байлаа .

Жаахан байзнаад аав нь "Энэ юу вэ?" хэмээн 4 дэх удаагаа асуултаа давтлаа. Энэ удаа хүү нь "Би танд олон удаа үүнийг хэрээ гэдэг юм гэж хэлээд байхад та ойлгохгүй яагаад нэг асуултыг дахин дахин асуугаад байгаа юм бэ?" хэмээн эцэг рүүгээ хашгичлаа.

Эцэг нь өрөөрүүгээ ороод буцаж ирэхдээ хүүгээ төрсөнөөс хойш хөтлөж байсан өдрийн тэмдэглэлээ барьсан байлаа. Тэгээд нэг хуудасыг нь хүүгээ уншихыг хүсэв. Уг өдрийн тэмдэглэлд дараахи зүйл бичээтэй байлаа.

"Өнөөдөр гурван настай хүү минь буйдан дээр надтай зэрэгцэн сууж байтал манай цонхон дээр нэгэн хэрээ ирж суулаа. Хүү минь 23н удаа "Энэ юу вэ?" хэмээн асуух бүрт нь би түүнд 23 удаа "Үүнийг хэрээ гэдэг юм" гэж хариулав. Хүү минь нэгэн ижил асуултыг 23н удаа асуух бүрт нь би хүүгээ энхрийлэн харж, гэнэн хонгор үрээ түвэгшээлгүйгээр хариулж, хайр энхрийлэл харин ч улам ихээр ундарч байлаа" гэсэн байв 

Thursday, March 3, 2011

Дурласан хүн солиотой, сохор байдагийн учир


Энэ дэлхий дээр хүн төрөлхтөн үүсч бий болохоос өмнө хүний сайн, муу зан чанарууд юу хийхээ мэдэхгүй дэмий сэлгүүцдэг байжээ. Нэгэн өдөр хэн нэгэн нуугдаж тоглох санал гаргасанд бүгд зөвшөөрсөн байна. Гэтэл солиот би олъё гэсэнд түүнийг хайж олоход хэн ч хүсээгүй учир бүгд зөвшөөрчээ. Солиот модонд нүүрээ наан тоолж эхлэхэд: Гэнэн зан модны ард, Зориг хамгийн өндөр модонд, Хайр тэнгисийн мандалд, Шударга кактусын талбайд нуугдахад, Худал хуурмаг чулууны ард нуугдана гэчихээд нэг уулын ард нуугджээ. Солиот 86,87,88,89…. гээд тоолсоор байв. Гэтэл дурлал ганцаархнаа нуугдаагүй үлджээ. 91,92,93…. дурлал сандран гүйсээр сарнайн цэцгийн талбайд нуугджээ. ….98,99,100 Солиот тоолж дуусаад эргэж хараад хамгийн түрүүнд Залхуу занг олов. Тэр модны доор унтаж хоцорсон байлаа. Дараа нь Шударгыг кактусын талбайгаас, модны араас Гэнэн занг гэсээр дурлалаас бусад бүгдийг нь олов. Дурлалыг олоогүйдээ галзууртлаа уурлаж, бүх газрыг нэгжсэн боловч түүнийг олсонгүй. Атаач зан дурлалд атаархан сарнай цэцгийн талбайд нуугдсан гэж солиотын чихэнд сэмхэн шивнэжээ. Солиот гартаа жад бариад тийшээ гүйж, дурлалыг хармагц уурлаж, түүн рүү шидтэл нүдийг нь оночихов. Тэгээд үнэхээр их харамсаж “Би юу хийчих нь энэ вэ?” яах вэ? гэж сандрахад нь: Дурлал “ Нэгэнт чи миний нүдийг эргүүлж өгч чадахгүйгээс хойш амьдралын минь туршид хөтөч минь бол” гэжээ. Тэр цагаас хойш дурласан хүн сохор юм шиг болж, юу ч хийхээс буцахгүй солиотой болдог болжээ.

Боломж


Нэг эр ядуу хоосондоо үргэлж сэтгэл дундуур явдаг байж гэнэ. Гэтэл түүнд аз таарч бурхантай уулзах хувь тохиожээ. Бурхан түүнд за чи удахгүй хүссэнээсээ илүү баян худалдаачин болно. Тэгээд өөр шигээ ядууст тусалж тосгонийхоо хамгийн нэр хүндтэй хүн нь болно. Бүх хүн чамд талархаж сайн сайхныг ерөөж, чи хорвоогийн хамгийн үзэсгэлэнтэй сайхан бүсгүйтэй гэрлэж, олон хүүхэдтэй болж өнөр өтгөн сайхан амьдарлаар амьдарч, урт насалж удаан жаргах болно гэжээ. Залуу баярлан гэртээ харьж бурханы өгсөн хишгийг хүлээн суусаар баян ч болсонгүй, сайхан бүсгүйтэй ч ханилсангүй, өлсөж ядран зовсноосоо болж хүндээр өвдөн удаан тарчилж үхжээ. Тэгээд бурханы өмнө ирээд уурлан та надад худал хэллээ, таны хэлсэн нэг ч зүйл биелсэнгүй хэмээв. Тэгсэн бурхан хариуд нь үгүй ээ би чамд хэлсэн бүхнээ өгсөн. Гэвч чи өөрөө алийг нь ч авсангүй. За би чамд сануулая надтай уулзаад явсаны чинь дараа чамд нэг гайхалтай наймаа хийж үзэх бодол төрсөн үү гэж асуухад нөгөө эр тиймээ гэв. Чи тэгэхэд заа над шиг амьтан яаж тийм зүйл хийж чадахав гээд юу ч хийгээгүй. Хэрвээ чи бодсоноо хэрэгжүүлсэн бол миний хэлснээр баян худалдаачин болж сайхан амьдрах байлаа. Харин тосгоны баяраар чиний дэргэдүүр ганган хээнцэр хувцастай, үзэсгэлэн гоо төгс бүсгүй зөрж өнгөрөхөд чи өөрийн эрхгүй татагдаж түүнтэй гэрлэхийн тулд амиа ч өгөхөд бэлэн мэт санагдаж байсан тиим үү гэж асуухад нөгөө эр тиймээ би тэр эмэгтэйг сайн санаж байна гэв. Хэрэв чи тэгэхэд тэрэн дээр очисон бол хожим чиний насны чинь хань болох бүсгүй байсан юм. Гэвч чи мөн л энэ сайхан амьтан яаж над шиг ядуу хоосон эрийг тоохов гээд очоогүй. За чи харав уу би хэлсэн бүхнээ өгсөн харин нэгийг нь ч чи авсангүй тэгэхээр надад гомдох хэрэггүй өөртөө л гомд гэжээ.

Тэнэг үү эсвэл ухаалаг уу


Энэ бяцхан өгүүллэгийг Сургамжит өгүүллэгүүд 2 номноос авлаа. Харин түрүүвчин дэх мөнгөнийхөө зургийг хавсаргалаа. Эхлээд би ч гэсэн нэгт хоёртын долларыг андуураад байдаг байлаа.

Австралийн нэг долларын зоосон мөнгө нь хоёр долларын зоосон мөнгөнөөсөө том юм байна.Үүнийг хүүхдүүд хоорондоо ихэд гайхан ярилцдаг байжээ. Нэг өдөр хүүхдүүд жаахан ухаан муутай гэж боддог Жоноос "Том мөнгийг нь авах уу, жижгийг нь авах уу" гэж асуухад Жон "том мөнгийг нь авъя" гээд нэг долларын зоосыг нь авчээ. Хүүхдүүд Жоныг хоёр долларын оронд нэг доллар авлаа гэж ихэд хөгжилдөн шоолж инээлдэцгээв.
Дараа нь өөр нэг хүүхэд мөн ижил зүйл асуухад Жон бахи байдгаараа л нэг долларын том мөнгийг авчээ. Хүүхдүүд Жоны тэнэг сонголтыг нь харж инээлдэх гэж бүтэн жилийн турш алийг нь авахыг нь асуужээ. Нэг өдөр Жоны дотны хүн нь түүнд "чи чинь тэнэг юм уу, хүн болгон чиний энэ тэнэг байдлыг харж инээлдэх юм" гэхэд Жон инээмсэглэн "анх надаас асуухад нь би хоёр долларыг авсан бол бүтэн жилийн турш надаас хэн ч дахиж асуухгүй, би 1233 доллар цуглуулж чадахгшй байсан юм" гэж хариулжээ.

ХАРАГДАЖ БАЙГАА ШИГЭЭ БИШ


Хоёр тэнгэрийн элч дэлхий рүү буун хүний ертөнцөөр аялахаар шийджээ. мэдээж жирийн хүний дүрээр аялаж эхэлцгээв гэнэ. явж явж орой болохоор хотын хамгийн сайхан харшийн үүдийг тогшин хонох зөвшөөрөл эрж гэнэ. Гэрийн эзэд зочдийг ярвайн угтаж хоолоор ч дайлалгүй тохилог халуун зочдийн өрөөний оронд харанхуй чийгтэй зоорь руу оруулан *Шөнийг өнгөрөөчихөөд өглөө эрт яваарай гэжээ* Нимгэн дэвсгэрээ хүйтэн шалан дээр дэвсэн хэвтэх гэж байтал насаар ахмад тэнгэрийн элч нь зоорины хана нурах дөхсөнийг анзаарчээ. хуучин хананд гараа хүргэтэл тэр нь тэр даруй шинэхэн өрсөн мэт бат бөх болов. Залуу тэнгэрийн элч учрыг асуутал бүх зүйл цаанаа нарийн утга учиртай , үйл явдлыг зөвхөн өнгөн талаас нь бүү хар* гэв.
Маргааш орой нь хоёр тэнгэрийн элч хөдөөний нэгэн айлаас хонох зөвшөөрөл эрэхээр хаалгыг нь тогшив. Тэр айл амжиргааны ганц үнээтэй , түүнийхээ сүүг саан хотод аваачин зарж амь зуудаг айл байлаа. Гэрийн эзэд даруухан гэртээ гийчдийг оруулан ядуувтар ширээндээ урьж суулгаад хамаг байдгаараа дайлжээ. Унтах цаг ирэхэд гэрийн эзэгтэй * Та бүхэн хол газраас ирсэн явуулын хүмүүс . Орон дээр унтагтун . Бид нар энүүгээр учраа олоод унтачихна хэмээн дулаахан сайхан ор засч өгч гэнэ. Нар мандаж өглөө эрт болж хоёр зочин сэрэхэд гэрийн эздийн үнээ үхсэн хэвтэж байв гэнэ. Эхнэр, нөхөр хоёрын цөхрөнгөө баран уйлж суухыг харсан залуу тэнгэрийн элч ахмаддаа уурлан / Өнгөрсөн шөнийн айл баян мөртлөө биднийг тээршааж байхад та тэдний хуучин ханыг засчихаад , энэ эхнэр нөхөр биднийг тав тухтай байлгах гэж хамаг байдгаараа хичээн байхад ийм сайхан хүмүүсийн ганц үнээг яагаад үхүүлэв* гэлээ. Ахмад элч Хүү минь аливаа зүйл заавал өнгөн талдаа харагдаж байгаа шигээ байх албагүй гэв. *Таны юу гэх гээд байгааг би сайн ойлгосонгүй . Тэгээд ямар учиртай юм* хэмээн залуу нь мөн л ууртай асууж гэнэ. Ахмад * Аливаа зуйл заавал өнгөн талдаа харагдаж байгаа шигээ байх албагүй* гэж давтан хэлээд * Өнгөрсөн шөнийн айлийн нурах дөхсөн хананы цаана олон жилийн өмнө нуусан алт, эрдэнэс байсан юм. Тэр хүмүүс баян цатгалан ч харамч хомхой улс байсан учраас тэр эрдэнэсийг авах эрхгүй байсан юм . Тийм учраас нурах дөхсн ханыг зассан. Харин өнгөрсөн шөнө эрлэгийн элч энэ айлын эхнэрийг авахаар ирэхэд би эзэгтэйн амины оронд үнээний амийг авахыг санал болгосон. хэрвээ тэгээгүй байсан бол өнөө өглөө айлын эзэгтэй байхгүй байсан * хэмээн талбарлажээ. заримдаа золгүй муу явдал мэт харагдах зүйлийн цаана өөр утга агуулагдаж байж болох юм.

Сургамжит өгүүллэг: Би биш чи л жинхэнэ ядуу хүн гэжээ


Би биш чи л жинхэнэ ядуу хүн гэжээ

2 залуу зэргэлдээ амьдардаг байжээ. Тэдний амьдрал тэмээ ямаа шиг ялгаатай юмсанж. Нэг залуу нь эд хөрөнгө, мөнгө төгрөг, эрх мэдэл албан тушаал гээд цөм байхад нөгөөх залуу нь ядуу тарчигдуу амьдралтай, хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдардаг байж. Баян залуу дутагдах гачигдах зүйлгүй хангалуун амьдардаг хэдий ч түүнд гэр бүл үр хүүхэд гэх зүйлгүй, харин ядуу залууд хайрлах хань, асрах үр хүүхэд байдаг байжээ. Ядуу залуугийн гэрээс үргэлж хөөрөн баясах хүүхдийн дуу хоолой, жаргалтай гэгч нь инээмсэглэх бүсгүйн инээд хангинадаг байв.

Харин баян эрийн гэрт түнэр харанхуй л ноёлдог байжээ. Тэрээр хэчнээн найз нөхөд хань ижилтэй болж болох ч түүнийг хүрээлэн байгаа хүн бүр эрх мэдэл, албан тушаалд нь дурласан бялдууч хүмүүс байдгий мэдэх учраас одоо хэр нь ганцаар амьдарсан хэвээр байгаа ажээ. Баян эр үргэлж нэгэн зүйлийг боддог байсан нь ядуу залууг яагаад үргэлж инээмсэглэн жаргалтай гэгч нь алхалдаг байсныг огтоос ойлгодоггүй байжээ. Нэгэн удаа баян эр ядуу залуутай харц мөргөлдөхдөө тэсгэлгүй асууж орхив.
-Чамд юу ч байхгүй хоосон ядуу өлмөн зэлмэн амьдардаг хэрнээ яагаад ийм жаргалтай гэгч нь алхалдаг юм, гэхэд ядуу эр өөдөөс нь инээмсэглэнгүй харснаа
-Би биш чи л жинхэнэ ядуу хүн гэжээ.

Заавал баян хүн аз жаргалгүй гэсэн утгыг энэ үлгэр мэдээж агуулаагүй байх. Харин тэр баян хүн яагаад заавал тийм ядуу мэт амьдарч байгааг бодоод үзээрэй. Эд баялаг хүний хэрэгцээг л хангах болохоос биш аз жаргалыг өгдөггүй гэдгийг харуулсан гэж би бодож байна. Хүмүүсээ нэг нэгэндээ тусалж, эелдэг, зөөлөн, өгөөмөр сэтгэлээр хандаарай.


Хүмүүс ХАЙРЛУУЛАХ гэж хорвоод ирдэг


Нэгэн эр машинаа өнгөлж байтал 4 настай хүү нь ирээд, газраас чулуу авсанаа машиных нь бөөрийг зурж гарав. Уур нь хүрсэн мань эр эрэг чангалагч түлхүүр гартаа атгаснаа ч үл анзааран хүүгийн гарыг маш олон удаа цохьжээ.

Эмнэлэгт аваачихад олон удаагийн хугаралтаас болж хүү бүх хуруугаа алдахаар болсон байлаа.

Хүү аавыгаа өвдөлт дүүрэн нүдээр хараад Ааваа миний хуруунууд буцаж ургах боловуу? гэж асуулаа. Аав нь маш их гэмшиж, юу ч дуугарч чадсангүй. Тэр машин руугаа очоод, машинаа маш олон удаа өшиглөв.

Хийсэн үйлдэлдээ харууссан аав машиныхаа дэргэд суугаад, хүүгийнхээ гаргасан зураасыг хартал ААВДАА ХАЙРТАЙ гэж бичсэн байлаа.

Сайхь эр дараагийн өдөр нь амиа хорлосон юм….

Уур болон хайранд хязгаар байхгүй; аль болох сэтгэл өвтгөхгүй, гэгээн сайхан амьдрал руу гишгэх гишгүүрийг нь сонгож байгаарай.

Эд юмс эдлүүлэх гэж, хүмүүс хайрлуулах гэж хорвоод ирдэг. Гэтэл өнөөгийн хөрөнгөтний нийгэмд Хүмүүс ашиглагдаж, эд юмс хайрлуулдаг болжээ.

Ирэх жилээс эхлэн дараах бодлыг тархиндаа гүн бат хадахыг хүсье: Эд юмс хэрэглэгдэж, харин хүмүүс хайрлагдах учиртай. Өөрөөрөө бай. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

People are to be LOVED

While a man was polishing his new car, his 4 yr old son picked up stone and scratched lines on the side of the car. In anger, the man took the child’s hand and hit it many times; not realizing he was using a wrench.

At the hospital, the child lost all his fingers due to multiple fractures.

When the child saw his father…..with painful eyes he asked, ‘Dad when will my fingers grow back?’ The man was so hurt and speechless; he went back to his car and kicked it a lot of times.

Devastated by his own actions…….sitting in front of that car he looked at the scratches; the child had written ‘LOVE YOU DAD’.

The next day that man committed suicide. . .

Anger and Love have no limits; choose the latter to have a beautiful, lovely life…..