Taalagdsan ogvvlleg bolon surgamjit ogvvllegvvdees hiij baih bolno :D

Friday, August 19, 2011

Эхийн сэтгэл


Эрт цагт хоёр омог аймаг амьдардаг байжээ. Нэг омог нь өндөр уулын оройд, нөгөө нь тэгш талд суурынина. Нэг удаа өндөр уулын омог тэгш талын омгийг эзлэн түрэмгийлж, нэгэн гэр бүлийн бяцхан хүүг тахихаар авч одлоо.
Тэгш талын омог аймгийнхан ууланд хэрхэн авирахыг мэддэггүй байжээ. Тэд уулын хүмүүсийн явдаг жимийг мэдэхгүй тул энэ эгц цавчим уулсад хэрхэн авирах вэ гэж гайхна.
Гэхдээ тэдний хамгийн сайн, зоригт дайчин эрс хүүг олж авчрахаар уул руу явцгаалаа. Тэд ууланд авирах гэж зүйл бүрээр оролдовч, хэдхэн алхам авирчээ. Хичнээн ч зүтгээд тэд дээш гарах ямар ч найдваргүй болов. Удалгүй тэд нутаг руугаа буцах болоход гэнэт хүүгийн ээж ирж явахыг харлаа. Зоригт дайчин эрс дотроо тэр бидэн шиг яахаа ч мэдэхгүй буцаж ирж байна гэж бодоцгоож гэнэ.
Тэгтэл ээж нь хүүгээ нуруундаа үүрсэн байхыг анзаарав. Тэдний нэг нь түүнтэй мэндэлж, "Бид энэ эгц цавчим ууланд авирах гээд чадсангүй. Энэ омгийн хамгийн хүчирхэг чадалтай эрчүүд гарч чадаагүй байхад та яаж ингэж чадав аа?" гэж асуухад нөгөө эх мөрөө хавчиж, "Энэ хүүхэд чиний хүүхэд биш байсан болохоор тэр шүү дээ" гэлээ.

No comments:

Post a Comment