Taalagdsan ogvvlleg bolon surgamjit ogvvllegvvdees hiij baih bolno :D

Friday, August 19, 2011

Санаж яв!


Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйл биш гэдгийг санаж яв!
Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв!
Үйл хөдлөлөөрөө илэрхийл!
Ярьж буй хүнээ эвгүй байдал оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв!
Туршлага нь хэдэн оймс илүү элээсэнтэй чинь биш,амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв!
Гэр бүлийнхэн цаг ямагт чиний дэргэд байж чадахгүй.Хамаатан биш байсан ч бусад хүмүүсээс хайр итгэлийг сурч болдгийг,гэр бүл заавал мах тсусаар холбоотой байх албагүй гэдгийг санаж яв!
Хичнээн ойр дотно байсан ч хамгийн сайн найзууд нэгнийгээ гомдоох үе байдгийг,иймээс тэднийг өршөөж сурах ёстой гэдгийг санаж яв!
Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байж болно.Хүн өөрийгөө ч уучилж сурах хэрэгтэй гэдгийг санаж яв!Зүрх сэтгэл чинь хичнээн их өвдөж шаналж байсан ч дэлхий бидний төлөө эргэлдсээр л байгаа гэдгийг санаж яв!
Бидний хяналтаас гадуурх нөхцөл байдал амьдралд нөлөөлсөн байж болно.
Гэвч хэн болох ямаршуу явахаа бид өөрсдөө л шийддэг гэдгийг санаж яв!
Хоёр хүний маргалдах нь тэдний бие биедээ дургуй болохыг батлахгүй.Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг батлаж чадахгүй гэдгийг санаж яв!
Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зуйл гэдгийг санаж яв!
Хайрыг алдах амархан.Харин алдсаныхаа дараа харамсах хэцүү гэдгийг санаж яв!

Эхийн сэтгэл


Эрт цагт хоёр омог аймаг амьдардаг байжээ. Нэг омог нь өндөр уулын оройд, нөгөө нь тэгш талд суурынина. Нэг удаа өндөр уулын омог тэгш талын омгийг эзлэн түрэмгийлж, нэгэн гэр бүлийн бяцхан хүүг тахихаар авч одлоо.
Тэгш талын омог аймгийнхан ууланд хэрхэн авирахыг мэддэггүй байжээ. Тэд уулын хүмүүсийн явдаг жимийг мэдэхгүй тул энэ эгц цавчим уулсад хэрхэн авирах вэ гэж гайхна.
Гэхдээ тэдний хамгийн сайн, зоригт дайчин эрс хүүг олж авчрахаар уул руу явцгаалаа. Тэд ууланд авирах гэж зүйл бүрээр оролдовч, хэдхэн алхам авирчээ. Хичнээн ч зүтгээд тэд дээш гарах ямар ч найдваргүй болов. Удалгүй тэд нутаг руугаа буцах болоход гэнэт хүүгийн ээж ирж явахыг харлаа. Зоригт дайчин эрс дотроо тэр бидэн шиг яахаа ч мэдэхгүй буцаж ирж байна гэж бодоцгоож гэнэ.
Тэгтэл ээж нь хүүгээ нуруундаа үүрсэн байхыг анзаарав. Тэдний нэг нь түүнтэй мэндэлж, "Бид энэ эгц цавчим ууланд авирах гээд чадсангүй. Энэ омгийн хамгийн хүчирхэг чадалтай эрчүүд гарч чадаагүй байхад та яаж ингэж чадав аа?" гэж асуухад нөгөө эх мөрөө хавчиж, "Энэ хүүхэд чиний хүүхэд биш байсан болохоор тэр шүү дээ" гэлээ.