Taalagdsan ogvvlleg bolon surgamjit ogvvllegvvdees hiij baih bolno :D

Saturday, July 30, 2011

Чимээгүй хайр


Нэгэн гэр бүл охиноо найз залуутай нь уулзаж, учрахыг хориглодог байлаа. Гэр бүлийн уламжлалаа бодоод, охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж эцэг эх нь үздэг байв.
Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж хоорондоо муудалцна. Охин найз залуудаа дэндүү сайн боловч түүнээс цаг үргэлж "'Чи тэгээд надад хэр их хайртай юм бэ?" гэж асууна.
Харин залуу үг дуу цөөтэй хүн тул охины уурыг тэр дор нь хүргэж орхино. Гэр бүлийн шахалтаас болоод охин түүнд цаг үргэлж уурладаг боловч найз залуу нь дуугүй л байдаг байв.
Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжүүлэн суралцахаар болов. Явахаасаа өмнө тэр найз охинтойгоо уулзаад, "Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ миний мэдэж байгаа ганц зүйл бол би чамд хайртай. Хэрэв чи зөвшөөрвөл би үлдсэн амьдралаа чамтайгаа хамт өнгөрөөе! Мөн гэр бүлийн чинь төлөө би чадах бүхнээ хийнэ. Надтай гэрлээч!" гэжээ. Охин ч зөвшөөрч, залуу хэлсэн үгэндээ хүрэх нь тодорхой байсан тул охины гэр бүл тэдннйг гэрлэхийг зөвшөөрчээ. Ингээд залуу явахаасаа өмнө сүй тавилаа.
Өдөр хоногууд ээлжилсээр... Охин ажил хийж, залуу гадаадад үргэлжүүлэн суралцсаар л байлаа. Тэд и-мэйл болон утсаар харнлцах нь хэдийгээр хэцүү байсан ч гэсэн тэд хайрынхаа төлөө тэмцсээр л байв.
Нэг өдөр охин ажил руугаа явж байгаад, машинд мөргүүлжээ. Охиныг ухаан ороход, хажууд аав ээж нь сууж байлаа. Тэр хүчтэй гэмтжээ. Ээжийнхээ уйлж байгааг хараад тайвшруулах гэсэн боловч амнаас нь дуу гарахгүй байсан бөгөөд охин хэлгүй болжээ. Эмч охины тархи гэмтснээс хэл ярианы төв нь ажиллахаа больсон гэлээ. Охины сэтгэлийг ээж аав нь тайвшруулсан ч гэсэн тэр сэтгэлээр их унажээ.
Эмнэлэгт охин чимээгүй уйлсаар байв. Гэртээ иртэл утасны дуудлагаас бусад бүх зүйл хэвийн байлаа. Утас дуугарах болгонд зүрх нь хүчтэй өвдөнө. Охин өөрт тохиолдсон явдлаа найз залуудаа мэдэгдэхийг огт хүсээгүй бөгөөд түүнд дарамт учруулахыг бодохгүй байлаа. Ингээд охин түүнд хүлээж чадахгүй болсон тухай захиа бичлээ.
Утсаа ч авахаа болилоо... Харин найз залуу нь сая сая дуудлага ирүүлж, захидал бичсээр... Охины хийж чадах цорын ганц зүйл бол чимээгүй уйлдаг болсон байв. Тэр уйлсаар л ...
Ганц охиноо энэ бүхнийг мартаж, аз жаргалтай болох болов уу гзэд ээж аав нь нүүхээр болжээ. Шинэ орчинд очоод, охин дохионы хэл сурч, шинэ амьдралаа эхэлж гэнэ. Охин өөртөө өнөө залууг мартах ёстой гэж өдөр бүр хэлнэ. Нэг өдөр түүний найз нь ирж, өнөө залууг буцаад нрсэн болохыг дуулгав. Харин охин найзаасаа түүнд өөрийнхөө тухай огт ярихгүй байхыг гуйсан бөгөөд залуугийн тухай өөр ямар нэгэн сураг ажиг сонсогдсонгүй. Нэг жилийн дараа найз нь өнөө залуугийн хуримын урилгатай дугтуй авчирч өгөв. Охин сандарч, захиаг нээтэл. өөрийнх нь нэрийг бичсэн байлаа.
Юу болоол байгааг найзаасаа асуухаар эргэтэл, өмнө нь найз залуу нь зогсож байв. Тэрээр дохионы хэлээр, "Би энэ дохионы хэлийг сурах гэж нэг жил боллоо. Би чамд амлаж байснаа мартаагүй гэдгийг хэлэх гэсэн юм. Чиний дуу хоолой болохыг минь зөвшөөрнө үү! Би чамд хайртай!" гэж хэлээд залуу хуримын бөгжөө охины хуруунд зүүж өгөв.

1 comment: