Taalagdsan ogvvlleg bolon surgamjit ogvvllegvvdees hiij baih bolno :D

Saturday, July 30, 2011

Хүүгээ алдсан нь


Тэд гэрлээд 11 жил болсоны дараа хамгийн анхны хүү мэндэлжээ. Хайртай ганц хүүгээ нүдний цөцгий мэт хайрладаг байлаа. Хүү хоёр нас хүрчээ. Нэгэн өглөө аав нь хүүгийнхээ ойролцоо хүчтэй эмийн сав хэвтэж байхыг олж харсан боловч ажлаасаа хоцрох гэж,байсан тул эхнэрийгээ тэр эмийг аваад тусгай газар хадгалах хэрэгтэй гэж хэлээд явлаа. Эхнэр нь гал тогооны ажилдаа дарагдаад өнөөх асуудлын талаар ор тас мартжээ.
Гэтэл хүү нөгөө савтай эмээр тоглож, дотор нь байсан өнгө өнгөер алагласан эмийг идчихжээ. Энэ нь зөвхөн насан хүрэгчид бага тунгаар хэрэглэх хүчтэй үйлчилгээтэй эм байв. Хүүг ухаан алдахад ээж нь эмнэлэгт хүргэсэн боловч нас баржээ. Эх нь гэнэтийн цочролд орж, ухаан алдаад сэхээ орсон боловч нөхрийнхөө царайг яаж харна даа хэмээн сэтгэл нь ихэд зовниж гэнэ.
Сэтгэл нь түгшсэн аав хүүгээ нас барсан байхыг хараад эхнэртээ "Би чамд хайртай хонгор минь" хэмээн хэлжээ.
Түүний нөхөр нь их ухаантай хүн учраас "Хүү минь нас барсан шүү дээ! Гэхдээ би хүүгээ хэзээ ч эргэн амьдруулж чадахгүй учраас эхийг нь буруутгалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ би эмийн савыг харангуутаа аваад яваад явсан бол надаас өчүүхэн хугацаа шаардагдах байсан. Хэнийгээ буруутгах билээ?" гэж боджээ.
Газар дээр ганц үрээ алдсан ээж нөхрөөсөө хүсэж байсан зүйл бол түүний хайр, халамжийг л хүсэж байсан юм. Харин нөхөр нь үүнийг биелүүлж чадсан байна.
Хүн бүхэн бие биенээ уучилж чаддаг байх хэрэгтэй. Уучилна гэдэг бол энэ ертөнцийн хайрыг тэтгэх рашаан билээ. Өөрт тохиолдсон зовлон, шаналалаа бусдад битгий үүрүүлж бай! Бэрхшээл, зовлонгоо чи өөрөө л шийдэж, давж сурах хэрэгтэй, Учир нь хүн бүхэн ямар нэгэн бэрхшээл зовлонтой амьдарч байгаа шүү дээ. Чи өөрийнхөө атаа хорсол, уур уцаар, хувиа бодсон зан, айдсаа давж чадах юм бол аливаа зүйл өмнө бодож байснаас чинь хамаагүй амар хялбархан шийдэгддэг болно.

No comments:

Post a Comment