Taalagdsan ogvvlleg bolon surgamjit ogvvllegvvdees hiij baih bolno :D
Saturday, July 30, 2011
Хайрцаг дүүрэн үнсэлт
Аав нь таван настай охиноо алтан өнгөтэй цаасаар дэмий тоглолоо гээд шийтгэжээ. Тзр үед юм бүхэн ховор, хэцүү цаг байсан тул Зул сарын баярын бэлгээ ийм үнэтэй цаасаар бүрсэнд эцэг нь их уурлав. Маргааш өглөө нь охин аавдаа өөрийн бэлдсэн хайрцгаа авчран "Ааваа би танд зориулж, энэ бэлгийг хийсэн юм" гээд өгөв.
Урьд өдөр нь охиндоо муухай ааш гаргасан аав өөрөөсөө ичиж, их сандарсан боловч хайрцаг дотор нь юу ч байхгүй байгааг хараад, дахин дүрсхийн уурлалаа. Аав нь охин руугаа хашгичин, "Зул сарын бэлгэн дотор ядаж ямар нэгэн зүйл хийсэн байх ёстой гэдгийг чи мэддэггүй юмуу?" хэмээн загнахад, охин уйлж, "Ааваа! Энэ бэлэг хоосон биш шүү дээ. Би энэ хайрцаганд дандаа үнсэлтээ хийсэн байгаа. Би танд хайртай гээд дүүрэн үнсэлт хийсэн юм шүү дээ" гэлээ.
Аавд нь хэлэх үг ч олдсонгүй. Тэр охиноо тэврэн авч, уучлалт гуйжээ. Удалгүй охин зуурдаар нас барав. Аав нь өнөө алтан цаасаар бүрсэн хайрцгаа хажуудаа байлган, олон жил өнгөрсөн ч гэсэн сэтгэл нь хямарч зовсон үедээ өнөөх хайрцгаа нээн, охиныхоо дүүргэн үлдээсэн хайрын үнсэлтийг мэдэрдэг байсан гэдэг.
Бид хүний ертөнцөд амьдардаг учраас аав ээж, гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд минь хариу нэхээгүй хайр, үнсэлтээр дүүргэсэн алтан хайрцгийг бидэнд өдөр бүр бэлэглэдэг. Энэ их хайраас илүү эд хөрөнге, аз жаргал гэж хаана ч байхгүй билээ.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment