Taalagdsan ogvvlleg bolon surgamjit ogvvllegvvdees hiij baih bolno :D

Saturday, September 17, 2011

Уучлалын ач тус


Энэ удаа галт тэргээр аялж явсан Жонн гэдэг залуутай санамсаргүй тохиолдлоор хамт аялах боллоо. Тун удалгүй негөе залууг алс холын шоронгоос суллагдаад явж байгааг нь мэдлээ. Харин энэ хугацаанд гэрийнхэн нь түүнийг нэг ч удаа эргээгүйгээр үл барам нэг ч захиа бичээгүй гэнэ. Гэтэл залуу гэрийнхэн нь ядуу, харанхуй бүдүүлэг болохоороо эргэж ирээгүй, захидал бичээгүйб5айх гэж бодож, үйлдсэн гэмт хэргийг нь уучилсан гэдэгт итгэж байв.
Тэдэнтэйгээ төвөггүй ойлголцох гэж емнө нь захиа бичээд хэрвээ намайг уучилж хүлээж авч байгаа бол өртөөний ойролцоох модны мөчирт цагаан тууз уяж тэмдэг тавихыг хүсчээ. Хэрэв түүнийг уучлаагүй хүлээж авахгүй бол тэр залуу галт тэрэгнээсээ буулгүй цаашаа, хаашаа ч юм бэ, явах хэрэгтэй байлаа.
Гэрлүүгээ дөхөх тусам түүний сэтгэл маш их догдолж цонхоор гадагш харах зориг нь хүрэхгүй байгааг анзаарлаа. Тэгээд түүний өмнөөс модыг бй харъя гэлээ.
Ердөө нэг минут ч хүрэлгүй би түүний гараас татаж "Тэрийг хар даа" гэж хэлсэн юм. Түүний нүдэнд нулимс цийлэгнэн "Би итгэж байсан юм." гэж хэлэв. Нэгэн алимны модыг тэр чигээр нь цав цагаан туузаар чимэглэжээ. Энэ сайхан зүйлийг харах тэр агшинд олон жил дотор нь хадгалагдаж зовоож байсан бүx зовлон гуниг, харуусал ор мөргүй арилав
“Уучлаагүй бол,
Хайрлаж чадахгүй бол...
Хайргүй амьдрал утгагүй шүү дээ"

Friday, August 19, 2011

Санаж яв!


Хананд өлгөсөн дипломуудын аль нь ч хүнийг жинхэнэ хүн болгох зүйл биш гэдгийг санаж яв!
Хайр гэдэг үг хэр их хэрэглэгдэнэ утга агуулга нь төдий чинээ суларна гэдгийг санаж яв!
Үйл хөдлөлөөрөө илэрхийл!
Ярьж буй хүнээ эвгүй байдал оруулахгүй байх болон өөрийн үзлээ хамгаалах хоёрын хоорондох торгон зурвасыг олох маш хэцүү гэдгийг санаж яв!
Туршлага нь хэдэн оймс илүү элээсэнтэй чинь биш,амьдралдаа юу амссантай чинь холбоотой болохыг санаж яв!
Гэр бүлийнхэн цаг ямагт чиний дэргэд байж чадахгүй.Хамаатан биш байсан ч бусад хүмүүсээс хайр итгэлийг сурч болдгийг,гэр бүл заавал мах тсусаар холбоотой байх албагүй гэдгийг санаж яв!
Хичнээн ойр дотно байсан ч хамгийн сайн найзууд нэгнийгээ гомдоох үе байдгийг,иймээс тэднийг өршөөж сурах ёстой гэдгийг санаж яв!
Заримдаа зөвхөн бусдыг уучлах нь хангалтгүй байж болно.Хүн өөрийгөө ч уучилж сурах хэрэгтэй гэдгийг санаж яв!Зүрх сэтгэл чинь хичнээн их өвдөж шаналж байсан ч дэлхий бидний төлөө эргэлдсээр л байгаа гэдгийг санаж яв!
Бидний хяналтаас гадуурх нөхцөл байдал амьдралд нөлөөлсөн байж болно.
Гэвч хэн болох ямаршуу явахаа бид өөрсдөө л шийддэг гэдгийг санаж яв!
Хоёр хүний маргалдах нь тэдний бие биедээ дургуй болохыг батлахгүй.Маргалдахгүй байх нь ч дуртай гэдгийг батлаж чадахгүй гэдгийг санаж яв!
Бүхий л бэрхшээлүүд боломж агуулж байдаг бөгөөд уг бэрхшээл нь боломжийнхоо хажууд өчүүхэн зуйл гэдгийг санаж яв!
Хайрыг алдах амархан.Харин алдсаныхаа дараа харамсах хэцүү гэдгийг санаж яв!

Эхийн сэтгэл


Эрт цагт хоёр омог аймаг амьдардаг байжээ. Нэг омог нь өндөр уулын оройд, нөгөө нь тэгш талд суурынина. Нэг удаа өндөр уулын омог тэгш талын омгийг эзлэн түрэмгийлж, нэгэн гэр бүлийн бяцхан хүүг тахихаар авч одлоо.
Тэгш талын омог аймгийнхан ууланд хэрхэн авирахыг мэддэггүй байжээ. Тэд уулын хүмүүсийн явдаг жимийг мэдэхгүй тул энэ эгц цавчим уулсад хэрхэн авирах вэ гэж гайхна.
Гэхдээ тэдний хамгийн сайн, зоригт дайчин эрс хүүг олж авчрахаар уул руу явцгаалаа. Тэд ууланд авирах гэж зүйл бүрээр оролдовч, хэдхэн алхам авирчээ. Хичнээн ч зүтгээд тэд дээш гарах ямар ч найдваргүй болов. Удалгүй тэд нутаг руугаа буцах болоход гэнэт хүүгийн ээж ирж явахыг харлаа. Зоригт дайчин эрс дотроо тэр бидэн шиг яахаа ч мэдэхгүй буцаж ирж байна гэж бодоцгоож гэнэ.
Тэгтэл ээж нь хүүгээ нуруундаа үүрсэн байхыг анзаарав. Тэдний нэг нь түүнтэй мэндэлж, "Бид энэ эгц цавчим ууланд авирах гээд чадсангүй. Энэ омгийн хамгийн хүчирхэг чадалтай эрчүүд гарч чадаагүй байхад та яаж ингэж чадав аа?" гэж асуухад нөгөө эх мөрөө хавчиж, "Энэ хүүхэд чиний хүүхэд биш байсан болохоор тэр шүү дээ" гэлээ.

Saturday, July 30, 2011

Дуудлага


Нэгэн охин хайртай залуугийнхаа тухай найз охиндоо ярихаар утасдах үедээ маш их сандарсан байлаа. Тэр:
"Бэки! Би юу хийхээ мэдэхээ болиод байна. Тэр залууд би маш их хайртай. Харин тэр надад сайн эсэхийг мэдэхгүй л дээ. Би түүнийг бодох бүрд сэтгэл минь баяр баясгалан, мөрөөдлөөр дүүрдэг. Намайг түүнийг инээмсэгаэн харахад, тэр эргүүлээд л инээмсэглэх юм. Тэр үед нь би их тэвдэж, сандраад эхэлдэг. Чи түүнийг их хувиа хичээсэн дээгүүр зантай гэж хэлдэг ч миний хувьд түүнийг их сайхан сэтгэлтэй, бусадтай нийцтэй хүн болохыг олж мэдсэн. Мөн тэр их халамжтай сайн хүн болохоор би түүнд тохирох эсэхээ сайн мэдэхгүй л байна. Магадгүй би түүнд тохирохгүй байж болно. Тэр дэндүү төгс хүн учраас охидууд түүнд их сайн байдаг. Би тэр охид шиг царайлаг биш болохоор өөргөө итгэж өгөхгүй байна. Нэг өдөр тэр минь надаас гэрийн даалгавар асуух гэж утасдсаныг би чамд хэлээгүй. Би их сандраад тэнэг кж шиг үг хэлж чадахгүй байсан. Харин тэр залуу их сайхан сэтгэлээр надтай аль болохоор яридцаж. намайг дэмжсэн, Бэки! Тэр дэндүү төгс юм даа. Би түүнд тохирохгүй байх гэж бодсон хэдий ч яагаад түүнийг өөртэйгөө хамт байгаасай гэж дотроо мөрөөдөөд байдаг юм бол? Бэки! Чи юу гэж бодож байна вэ? Хөөе Бэки! Чи наанаа байна уу? Үгуй юу?"
Гэтэл "Би Бэки биш шүү дээ" гэж хариулахад, охин учиргүй сандарч, "Тэгээд чи хэн бэ?" гэхэд,
"Чи утас андуурсан байна. Гэхдээ би бол чамайг сандарч тэвдтэл чинь инээмсэглэн хардаг залуу байна. Би чамд нэг зүйл хэлэх гэсэн юм.Чиний надад сая хэлсэн бүхэн чинь би чамайг харсан өдрөөсөө эхлэн чамд яаж ингэж хэлэх вэ гэж боддог байлаа" гэжээ.

Хүүгээ алдсан нь


Тэд гэрлээд 11 жил болсоны дараа хамгийн анхны хүү мэндэлжээ. Хайртай ганц хүүгээ нүдний цөцгий мэт хайрладаг байлаа. Хүү хоёр нас хүрчээ. Нэгэн өглөө аав нь хүүгийнхээ ойролцоо хүчтэй эмийн сав хэвтэж байхыг олж харсан боловч ажлаасаа хоцрох гэж,байсан тул эхнэрийгээ тэр эмийг аваад тусгай газар хадгалах хэрэгтэй гэж хэлээд явлаа. Эхнэр нь гал тогооны ажилдаа дарагдаад өнөөх асуудлын талаар ор тас мартжээ.
Гэтэл хүү нөгөө савтай эмээр тоглож, дотор нь байсан өнгө өнгөер алагласан эмийг идчихжээ. Энэ нь зөвхөн насан хүрэгчид бага тунгаар хэрэглэх хүчтэй үйлчилгээтэй эм байв. Хүүг ухаан алдахад ээж нь эмнэлэгт хүргэсэн боловч нас баржээ. Эх нь гэнэтийн цочролд орж, ухаан алдаад сэхээ орсон боловч нөхрийнхөө царайг яаж харна даа хэмээн сэтгэл нь ихэд зовниж гэнэ.
Сэтгэл нь түгшсэн аав хүүгээ нас барсан байхыг хараад эхнэртээ "Би чамд хайртай хонгор минь" хэмээн хэлжээ.
Түүний нөхөр нь их ухаантай хүн учраас "Хүү минь нас барсан шүү дээ! Гэхдээ би хүүгээ хэзээ ч эргэн амьдруулж чадахгүй учраас эхийг нь буруутгалаа гээд юу ч өөрчлөгдөхгүй. Хэрвээ би эмийн савыг харангуутаа аваад яваад явсан бол надаас өчүүхэн хугацаа шаардагдах байсан. Хэнийгээ буруутгах билээ?" гэж боджээ.
Газар дээр ганц үрээ алдсан ээж нөхрөөсөө хүсэж байсан зүйл бол түүний хайр, халамжийг л хүсэж байсан юм. Харин нөхөр нь үүнийг биелүүлж чадсан байна.
Хүн бүхэн бие биенээ уучилж чаддаг байх хэрэгтэй. Уучилна гэдэг бол энэ ертөнцийн хайрыг тэтгэх рашаан билээ. Өөрт тохиолдсон зовлон, шаналалаа бусдад битгий үүрүүлж бай! Бэрхшээл, зовлонгоо чи өөрөө л шийдэж, давж сурах хэрэгтэй, Учир нь хүн бүхэн ямар нэгэн бэрхшээл зовлонтой амьдарч байгаа шүү дээ. Чи өөрийнхөө атаа хорсол, уур уцаар, хувиа бодсон зан, айдсаа давж чадах юм бол аливаа зүйл өмнө бодож байснаас чинь хамаагүй амар хялбархан шийдэгддэг болно.

Чимээгүй хайр


Нэгэн гэр бүл охиноо найз залуутай нь уулзаж, учрахыг хориглодог байлаа. Гэр бүлийн уламжлалаа бодоод, охиноо ядуу хүнтэй амьдарвал насан туршдаа зовно гэж эцэг эх нь үздэг байв.
Гэр бүлийн шахалт дарамтаас болж хайртай хос цаг үргэлж хоорондоо муудалцна. Охин найз залуудаа дэндүү сайн боловч түүнээс цаг үргэлж "'Чи тэгээд надад хэр их хайртай юм бэ?" гэж асууна.
Харин залуу үг дуу цөөтэй хүн тул охины уурыг тэр дор нь хүргэж орхино. Гэр бүлийн шахалтаас болоод охин түүнд цаг үргэлж уурладаг боловч найз залуу нь дуугүй л байдаг байв.
Хоёр жилийн дараа залуу сургуулиа төгсөж, гадаадад үргэлжүүлэн суралцахаар болов. Явахаасаа өмнө тэр найз охинтойгоо уулзаад, "Би үг хэлэхдээ тийм сайн хүн биш л дээ. Гэхдээ миний мэдэж байгаа ганц зүйл бол би чамд хайртай. Хэрэв чи зөвшөөрвөл би үлдсэн амьдралаа чамтайгаа хамт өнгөрөөе! Мөн гэр бүлийн чинь төлөө би чадах бүхнээ хийнэ. Надтай гэрлээч!" гэжээ. Охин ч зөвшөөрч, залуу хэлсэн үгэндээ хүрэх нь тодорхой байсан тул охины гэр бүл тэдннйг гэрлэхийг зөвшөөрчээ. Ингээд залуу явахаасаа өмнө сүй тавилаа.
Өдөр хоногууд ээлжилсээр... Охин ажил хийж, залуу гадаадад үргэлжүүлэн суралцсаар л байлаа. Тэд и-мэйл болон утсаар харнлцах нь хэдийгээр хэцүү байсан ч гэсэн тэд хайрынхаа төлөө тэмцсээр л байв.
Нэг өдөр охин ажил руугаа явж байгаад, машинд мөргүүлжээ. Охиныг ухаан ороход, хажууд аав ээж нь сууж байлаа. Тэр хүчтэй гэмтжээ. Ээжийнхээ уйлж байгааг хараад тайвшруулах гэсэн боловч амнаас нь дуу гарахгүй байсан бөгөөд охин хэлгүй болжээ. Эмч охины тархи гэмтснээс хэл ярианы төв нь ажиллахаа больсон гэлээ. Охины сэтгэлийг ээж аав нь тайвшруулсан ч гэсэн тэр сэтгэлээр их унажээ.
Эмнэлэгт охин чимээгүй уйлсаар байв. Гэртээ иртэл утасны дуудлагаас бусад бүх зүйл хэвийн байлаа. Утас дуугарах болгонд зүрх нь хүчтэй өвдөнө. Охин өөрт тохиолдсон явдлаа найз залуудаа мэдэгдэхийг огт хүсээгүй бөгөөд түүнд дарамт учруулахыг бодохгүй байлаа. Ингээд охин түүнд хүлээж чадахгүй болсон тухай захиа бичлээ.
Утсаа ч авахаа болилоо... Харин найз залуу нь сая сая дуудлага ирүүлж, захидал бичсээр... Охины хийж чадах цорын ганц зүйл бол чимээгүй уйлдаг болсон байв. Тэр уйлсаар л ...
Ганц охиноо энэ бүхнийг мартаж, аз жаргалтай болох болов уу гзэд ээж аав нь нүүхээр болжээ. Шинэ орчинд очоод, охин дохионы хэл сурч, шинэ амьдралаа эхэлж гэнэ. Охин өөртөө өнөө залууг мартах ёстой гэж өдөр бүр хэлнэ. Нэг өдөр түүний найз нь ирж, өнөө залууг буцаад нрсэн болохыг дуулгав. Харин охин найзаасаа түүнд өөрийнхөө тухай огт ярихгүй байхыг гуйсан бөгөөд залуугийн тухай өөр ямар нэгэн сураг ажиг сонсогдсонгүй. Нэг жилийн дараа найз нь өнөө залуугийн хуримын урилгатай дугтуй авчирч өгөв. Охин сандарч, захиаг нээтэл. өөрийнх нь нэрийг бичсэн байлаа.
Юу болоол байгааг найзаасаа асуухаар эргэтэл, өмнө нь найз залуу нь зогсож байв. Тэрээр дохионы хэлээр, "Би энэ дохионы хэлийг сурах гэж нэг жил боллоо. Би чамд амлаж байснаа мартаагүй гэдгийг хэлэх гэсэн юм. Чиний дуу хоолой болохыг минь зөвшөөрнө үү! Би чамд хайртай!" гэж хэлээд залуу хуримын бөгжөө охины хуруунд зүүж өгөв.

Эмээгийн хайр


Томми эмээтэйгээ амьдардаг байлаа. Тэд бие биендээ маш их хайртай байв. Гэвч Томми боломж л олдвол, хулгай хийдэг муу зуршилтай байжээ. Томмигийн эмээ түүнийг хулгай хийхийг нь болиулах гэж олон удаа шийтгэсэн боловч. тэр энэхүү муу зуршлаасаа салж чадсангүй.
Нэг өдөр Томмигийн эмээ нь: "Томми би чамайг хулгай хийх болгонд чинь шийтгэсээр ирсэн. Гэхдээ энэ бүхэн ямар ч үр дүнгүй байна. Би чамтай ингэж амьдрахыг хүсэхгүй. Хэрвээ чи дахиад хүний юмыг зөвшөөрөлгүй авчирсан байвал би энэ нэхмэлийн зүүгээ улайсгаж байгаад сайн хашраана гэж мэдээрэй" гэж хэлэв.
Түүнээс хойш Томми олон жилийн турш хулгай хийсэнгүй. Эмээгийнхээ хэлсэн үгийг хүү мартдаггүй байлаа.
Ингээд нэг өдөр Томми хүү дахиад л хулгай хийн мэхлэв. Тэр халаас дүүрэн хулгайлсан зүйлсээ гэртээ авчрахад эмээ нь эхэндээ хараагүй юм шиг дүр эсгэв. Удалгүй тэр тэссэнгүй "Томми нааш
ир! Халаасанд байгаа зүйлсээ үзүүл!" гэлээ.
Түүний халааснаас нь хутга, харандаа, баллуур, жижигхэн бембөг, мөнгө гээд л өөрт нь ямар ч хамаагүй зүйлсийг гаргаж ирэв.
Эмээ нь: "Чи энэ юмсыг хаанаас авсан бэ?" гэхэд тэр хариулсангүй.
- '4Чи дахиад л хулгай хийсэн юм уу? Надад амалснаа санаж байна уу" гээд эмээ нь нэхмэлийн зүүгээ авчран галд халаав. Зүүг улайсч, халах үед Томмиг эмээ нь дуудаад, "Алив гараа гарга!" гэлээ.
Хүү өөрийгөө буруутай гэдгээ мэдээд маш их айн сандарч гэнэ.
Эмээ гэнэтхэн "Би чамайг хулгайч болоосой гэж хүсэхгүй байна. Чи энэ шийтгэлийг амсах ёстой. Гэхдээ би чамд маш их хайртай учраас чамайг шийтгэснээс өөрийгөө шийтгэсэн нь дээр" гээд Томмиг биш өөрийнхөө гарыг хайрав.
Эмээ түлэгдсэн гараа үзүүлээд, "Томми минь миний гарыг хараач! Хүү минь, үүнийг битгий мартаарай! Чамайг хулгай хийх болгонд надад ямар их хэцүү байдгийг ойлгож ав! Энэ бол чиний хулгайлсан юмсын төлөөс юм" гэлээ
Түүнээс хойш Томми хулгай хийхээ больсон төдийгүй өнгөрсөн дурсамжаа санан, маш их харамсдаг болжээ.